7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Ажлын байр

Career

Нээлттэй ажлын байр:

-Нягтлан бодогч -Брокер -Дилер

Дээрх ажлын байранд анкетаа бөглөнө үү. Танд ажилт хүсье.

Гацуурт Трейд компани нь Хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаагаа Монгол улсын холбогдох хууль дүрмийн дагуу явуулдаг бөгөөд ажилд горилогч болон ажилтнууддаа үл ялгаварлах, эрх тэгш, шударга зарчмыг баримтлан ханддагаас гадна хүний эрдэм мэдлэг, ур чадварыг үнэлэн дээдэлдэг.

Бид ажилтнууддаа тогтвор суурьшилтай ажиллах, хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байх нөхцлийг нь бүрдүүлж өгөх үүднээс таатай ажлын байр, зах зээлд өрсөлдөхүйц цалин, ажлын гүйцэтгэлтэй уялдсан урамшуулал, өсөж дэвжих, өөрийгөө хөгжүүлэх боломж, шаардлагатай нийгмийн халамж, дэмжлэгийг үзүүлэн ажилладаг.

Ингэснээрээ бид хүмүүсийн хувьд ажиллахыг хүсдэг, ажилтнуудынхаа ажиллах дуртай компани байж чаддаг бөгөөд ажил хэрэгч, эвсэг, эрч хүтэй хамт олон таныг угтах болно.

  • Гацуурт Трейдийн ажилтан бүрийн өмнө өөрийн санаачилсан шинэ, шинэлэг бүтээлч санаа оноо, оновчтой шийдлээ ажил хэрэг болгож амьдралд хэрэгжүүлэх үүд хаалга нээлттэй байдаг бөгөөд энэ тал дээр удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байдаг.
  • Ажилтнуудынхаа сурсан эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадварыг улам бүр хөгжүүлэн дээшлүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж, цаашид өсөн дэвжих замыг нь дардан байлгах нөхцлийг нь бүрдүүлж өгдөг.
  • Ажилтан бүр өөрийн оюуны чадавхи, хийж бүтээсэн бүгдийг үнэн зөв, шударгаар үнэлүүлж зах зээлд өрсөлдөхүйц цалин, урамшууллыг авдаг.
  • Ажилтан таны оюун ухаан, гараар бүтэж буй хөдөлмөр бүхэн улс орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулж байгааг бие сэтгэлээрээ мэдэрч улам бүр ажиллах эрч хүчээр дүүрэн байх болно.

Нээлттэй ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Хөрөнгийн зах зээлийн салбарт тууштай ажиллах боломжтой
  • Мэргэжлээ өндөр түвшинд эзэмшсэн
  • Бизнесийн болоод мэргэжлийн өндөр ёс зүйтэй
  • Бүтээлч сэтгэлгээтэй, идэвхи санаачлагатай
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
  • Хариуцлагатай, ачаалал даах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой

Ажлын анкет татаж авах
Татах
*Та ажлын анкетыг татаж авч бөглөөд доорх “Ажлын анкетаа оруулана уу” – аар илгээнэ үү!

  1. (required)
  2. (valid email required)
  3. (required)
  4. Captcha
 

cforms contact form by delicious:days

mse frc ttha masd