7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Бидний тухай

Манай компани нь 2011 оны 4-р сард зуун хувийн дотоодын хөрөнгө оруулалттайгаар “Гацуурт” ХХК-ийн охин компани болж байгуулагдсан.

Бидний эрхэм зорилго: Брокер, дилерийн үйл ажиллагааг Монголдоо төдийгүй олон улсын хүрээнд үлгэр жишээчээр эрхлэх замаар улс орныхоо эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад оршино.

Оноосон нэр “Гацуурт Трейд” ХХК
Өмчийн хэлбэр: 100%-ийн өмчтэй, Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани
Дүрмийн сангийн хэмжээ: 250,000,000 (Хоёр зуун тавин сая төгрөг)
Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар: 9011275145
Регистрийн дугаар: 5464072
Банкны харилцах дансны дугаар: TDB- Төгрөгийн 452554814
TDB- Валютын 452554815
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Сөүлийн гудамж, “Түшиг” Төв № 203, № 207
Үндсэн чиг үүрэг: Үнэт цаасны зах зээл дээр брокер дилерийн үйл ажиллагаа эрхлэх

Бүтээгдэхүүн үйлчилгээ:
Брокерын үйлчилгээ

  • Данс нээлт: Иргэн болон хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу данс нээх гэрээг байгуулж, тухайн харилцагчийн хувьцааны дансыг ҮЦТТТХТ дээр нээж өгнө.
  • Хувьцаа худалдах болон худалдан авах: Хувьцааны данстай харилцагчийн хүсэлтээр үнэт цаас худалдах. худалдан авах захиалгын гэрээ байгуулж, дилерийн даалгаварт бүртгэн, Хөрөнгийн биржийн арилжаанд оролцож захиалгыг нь биелүүлэх явдал юм.
  • Бондын арилжаа эрхлэх, улмаар түүнд тулгуурласан бага хүүтэй барьцаат зээл авах

Үнэт цаасны зах зээлийн сургалт

  • Тэнхимийн сургалт: Тэнхимийн сургалт нь анхан ба дунд шатны гэсэн хоёр түвшинтэйгээр явагдах юм. Энэхүү сургалт нь Бямба гариг болгонд явагдах ба сургалтыг 1 цагаас хэтрүүлэхгүй явуулна.
  • Цахим вэб сургалт: Бид тэнхимийн сургалтаа амжилттай явуулсаны дараа өөрсдийн онлайн орчинд харилцагчдад ҮЦ-ний талаар мэдээ мэдээлэл олгоно.
  • Явуулын сургалт: Гацуур трейд компани нь сургалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүс, албан байгууллага дээр очиж хөрөнгийн зах зээлийн талаар сургалт явуулж байна.

Толгой компанийн тухай

“Гацуурт Трейд” БДК-ийн толгой компани болох “Гацуурт” ХХК нь 1998 онд 45 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Одоогоор манай толгой компани нь геологи, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга, гадаад дотоод худалдаа, телевиз, брокер дилерийн гэсэн үндсэн 10 чиглэлд 26 салбар, аж ахуйн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж 1000 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллуулж буй томоохон компани юм.

mse frc ttha masd