7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Сургалт

сургалт

Сургалт 101

Бид “Сургалт 101” код бүхий 1 хоногийн анхан шатны үнэ төлбөргүй сургалтыг 7 хоног бүрийн Пүрэв гаригт явуулж байна. Энэ сургалтад сууснаар та хувьцаа болон үнэт цаасны суурь, ерөнхий мэдлэгтэй болох ба Эрдэнэс Тавантолгой ХК буюу Засгийн газраас өгч байгаа 1072 ширхэг хувьцааны талаар, мөн өмч хувьчлалын үеэр тарааж байсан цэнхэр ягаан тасалбарын талаар ойлголттой болох юм.

Сургалтын цаг: 17:30-19:00

 

Сургалт 110

Манай 5 хоногийн “Сургалт 110” нь иргэдийн хөрөнгийн зах зээлийн боловсролыг дэмжих зорилготой ахисан шатны сургалт бөгөөд ажлын 5 өдөр дараалан явагддаг. Тус хичээл нь танд хөрөнгийн зах зээлийн үндсэн суурь мэдлэгийг олгох ба энэ нь таны болон үр хүүхдийн тань санхүүгийн боловсрол мэдлэгийг хөгжүүлэн, ирээдүйд хийх томоохон хөрөнгө оруулалтын эхлэл болж өгөх юм. Сургалтын агуулга нь онол гэхээс илүүтэй,  наалдацтай хүртээлтэй байдлаар практик ойлголтыг түлхүү өгч, ойлгоход хялбар жишээ, график ашигладгаараа танд богино хугацаанд өндөр дүнтэй мэдлэг олгох давуу талтай.

Сургалтын цаг: 17:30-19:00

 

Хаяг

“Гацуурт Трейд” ХХК
СБД, Чингисийн өргөн чөлөө,
Алтай Констракшн, хойд хаалга,
8 Давхар, (УДЭТ-ын харалдаа)

Утас: 7011-3377, 9434-7374

 

 Энд дарж манай сургалтанд бүртгүүлнэ үү.

 

mse frc ttha masd