7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Category Archives: Мэдээ

Feed Subscription<

ХААН БАНКИНД КАСТОДИАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

frc

ХААН банкинд кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Үнэт цаасны тухай хуульд заасны дагуу өмнө нь Худалдаа хөгжлийн банк, Голомт банк кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваад байсан юм. Харин ХААН банкны тухайд өнгөрсөн оны 12 дугаар сард тус СЗХ-нд кастодианы үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээ ирүүлжээ. Хорооны зүгээс хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон журамд заасан бусад нөхцлийг хангасан ... Read More »

ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДАД ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ДАХИН ХИЙЛГЭНЭ

frc

Хувьцаат компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос эрх авсан үнэлгээний байгууллагаар гурван жил тутамд үнэлгээ хийлгэх ёстой ч сүүлийн жилүүдэд үнэлгээ огт хийлгээгүй хувьцаат компаниуд ч байгаа юм. Энэ байдлаас болж хувьцаа эзэмшигчид хохирдог тул хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудад хөрөнгийн үнэлгээ дахин хийлгэх шийдвэрийг  Санхүүгийн зохицуулах хорооны хурлаас гаргалаа. Ялангуяа, хэлбэрээ өөрчлөх хүсэлт гаргасан хувьцаат компанийн хөрөнгийн үнэлгээ бодит бус байгаа ... Read More »

ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО

8

Орон сууцны үнийн дүнгийн 20 хүртлэх хувийн баталгаанд хамрагдах зорилтот бүлгийг тодорхойлж, ипотекийн зээлийн баталгаанд хамруулах шалгуур үзүүлэлтийг тогтоох санал боловсруулан энэ оны 7 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болголоо. Ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн ... Read More »

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨӨРИЙГӨӨ ЗОХИЦУУЛДАГ БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

MASD, МҮЦАЭХ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 16 дугаар хурлаар Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэхээр шийдвэрлэлээ. 2013 онд батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд  Санхүүгийн зохицуулах хороонд Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо анхлан өөрийгөө зохицуулах байгууллага болох хүсэлтээ ирүүлсэн юм.  Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдлагуудад хандан хорооны гишүүд, үнэт цаасны зах зээлийг шинэ шатанд гаргаж ... Read More »

ТАВАН ТОЛГОЙ ТЭРГҮҮТЭЙ ХК-ИУД КОМПАНИЙН САЙН ЗАСАГЛАЛЫН ЗАРЧМЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

mse

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь СЗХ-ны 2014 оны 162 тоот тогтоолоор батлагдсан “Компанийн засаглалын кодекс”-т тусгагдсан ил тод, нээлттэй, эрх тэгш, хяналттай, хариуцлагатай сайн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллаж, нийтэд тайлагнаж байх шаардлагатай байдаг. Хувьцаат компани нь үйл ажиллагаандаа засаглалын зарчмыг хэвшүүлэн өөрийн засаглалын төвшинг үнэлж, түүний хэрэгжилтэд зохицуулах эрх бүхий байгууллагын зүгээс хяналт тавин, заавар ... Read More »

МОНГОЛД НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН БАЙГУУЛАХААР БОЛЛОО

c2c861760859942d0b2d0e36f635dc3a

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэр тус улсын  СIB санхүүгийн групптэй хамтран ажиллах санамж бичигт тус банкны удирдлага болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт нар гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын том төслүүдийг санхүүжүүлэх нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санг Монголд  байгуулах боломжтой болж байна. АНЭУ-ын ... Read More »

“ОЮУ ТОЛГОЙ”-ИЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ

ot

Монгол Улсын Засгийн газар болон “Rio Tinto” групп саналын зөрөөтэй байсан асуудлуудаа эцэслэн тохирч 5 дугаар сарын 19-ны өдөр  “Оюу Толгой”-ийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталлаа. Далд уурхай нь нийт нөөцийн 80 шахам хувийг эзлэх бөгөөд  далд уурхайн төсөл зогсохоос өмнө 500 сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн ба нэмж 4.9 тэрбум ам,долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөсөн байна. Хоер талын маргаантай байсан татварын ... Read More »

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ АРИЛЖААНЫ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГЭЭ БУУРУУЛЛАА

mse

МХБ-ийн ТУЗ-ийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар үнэт цаасны арилжааны шимтгэлийн хувь хэмжээг бууруулах шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэр баталгаажсанаар хувьцааны арилжааны шимтгэлийн хувь хэмжээ 0.4 хувь байсан нь 0.15 хувь болж буурах юм. Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд тохируулан авч буй энэхүү арга хэмжээ нь үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийх зардлыг бууруулах, мэргэжлийн байгууллагуудыг дэмжих ... Read More »

НООЛУУР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

zasag

Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгож, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө гаргаснаар одоогийн үйлдвэрүүдийн нөөцөлдөг 3000 орчим тн ноолуур дээр нэмж 1670 орчим тн түүхий ноолуур бэлтгэнэ. Нэмж авсан ноолуураас жилийн хугацаанд 864 тн самнасан ноолуур бэлтгэж экспортлох боломжтой. Самнасан ноолуурыг экспортод  гаргаснаар 77,5 ... Read More »

ХУВЬЦААНЫ ТӨЛБӨРИЙГ АВААГҮЙ ИРГЭДЭД ХУВЬЦААГ НЬ БУЦААН ЭЗЭМШҮҮЛЭН БҮРТГЭНЭ

zasag

Засгийн газрын 2012 оны 201 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргаж болох тухай шийдвэрийг гаргасан. Үүний дагуу Монгол Улсын 1503 984 иргэн 1583 628 456 ширхэг хувьцааг Засгийн газарт худалдах хүсэлтээ Нийгмийн халамж үйлчилгээний газарт гаргажээ. Эдгээр хүсэлт гаргасан иргэдийг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлээс ... Read More »

mse frc ttha masd