7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Category Archives: Монголын Хөрөнгийн Зах Зээл

Feed Subscription<

ХААН БАНКИНД КАСТОДИАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

frc

ХААН банкинд кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Үнэт цаасны тухай хуульд заасны дагуу өмнө нь Худалдаа хөгжлийн банк, Голомт банк кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваад байсан юм. Харин ХААН банкны тухайд өнгөрсөн оны 12 дугаар сард тус СЗХ-нд кастодианы үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээ ирүүлжээ. Хорооны зүгээс хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон журамд заасан бусад нөхцлийг хангасан ... Read More »

ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДАД ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ДАХИН ХИЙЛГЭНЭ

frc

Хувьцаат компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос эрх авсан үнэлгээний байгууллагаар гурван жил тутамд үнэлгээ хийлгэх ёстой ч сүүлийн жилүүдэд үнэлгээ огт хийлгээгүй хувьцаат компаниуд ч байгаа юм. Энэ байдлаас болж хувьцаа эзэмшигчид хохирдог тул хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудад хөрөнгийн үнэлгээ дахин хийлгэх шийдвэрийг  Санхүүгийн зохицуулах хорооны хурлаас гаргалаа. Ялангуяа, хэлбэрээ өөрчлөх хүсэлт гаргасан хувьцаат компанийн хөрөнгийн үнэлгээ бодит бус байгаа ... Read More »

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨӨРИЙГӨӨ ЗОХИЦУУЛДАГ БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

MASD, МҮЦАЭХ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 16 дугаар хурлаар Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэхээр шийдвэрлэлээ. 2013 онд батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд  Санхүүгийн зохицуулах хороонд Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо анхлан өөрийгөө зохицуулах байгууллага болох хүсэлтээ ирүүлсэн юм.  Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдлагуудад хандан хорооны гишүүд, үнэт цаасны зах зээлийг шинэ шатанд гаргаж ... Read More »

ТАВАН ТОЛГОЙ ТЭРГҮҮТЭЙ ХК-ИУД КОМПАНИЙН САЙН ЗАСАГЛАЛЫН ЗАРЧМЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

mse

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь СЗХ-ны 2014 оны 162 тоот тогтоолоор батлагдсан “Компанийн засаглалын кодекс”-т тусгагдсан ил тод, нээлттэй, эрх тэгш, хяналттай, хариуцлагатай сайн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллаж, нийтэд тайлагнаж байх шаардлагатай байдаг. Хувьцаат компани нь үйл ажиллагаандаа засаглалын зарчмыг хэвшүүлэн өөрийн засаглалын төвшинг үнэлж, түүний хэрэгжилтэд зохицуулах эрх бүхий байгууллагын зүгээс хяналт тавин, заавар ... Read More »

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ АРИЛЖААНЫ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГЭЭ БУУРУУЛЛАА

mse

МХБ-ийн ТУЗ-ийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар үнэт цаасны арилжааны шимтгэлийн хувь хэмжээг бууруулах шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэр баталгаажсанаар хувьцааны арилжааны шимтгэлийн хувь хэмжээ 0.4 хувь байсан нь 0.15 хувь болж буурах юм. Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд тохируулан авч буй энэхүү арга хэмжээ нь үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийх зардлыг бууруулах, мэргэжлийн байгууллагуудыг дэмжих ... Read More »

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСИЙГ БУУРУУЛЛАА

sanhuugiin-zohitsuulah-horoo-middle

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 9 дүгээр хурлаар зарим Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг бууруулж шинэчлэн тогтоосон байна. Үнэт цаасны зах зээлийн нөхцөл байдлыг сайжруулах, идэвхжүүлэх зорилгоор тус зах зээлийн зарим үйлчилгээний хөлсийг түр хугацаагаар чөлөөлжээ. Үүнд: Үнэт цаасны арилжаанаас Хөрөнгийн биржийн авч байсан шимтгэлийн орлогоос Хороо  10%-ийг төвлөрүүлдэг төлбөрийг; “ҮЦТТТХТ” ТӨХХК-ийн төлбөр тооцооны орлогоос 10%-ийг Хороонд төвлөрүүлдэг төлбөрийг; Андеррайтерийн үйлчилгээний жил ... Read More »

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ УРВУУЛАН АШИГЛАХААС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ЖУРАМ БАТАЛЛАА

frc

Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх тухай журам”-ыг батлаад байна. Энэхүү журам батлагдсанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 78, 80 дугаар зүйлд тусгагдсан үнэт заасны зах зээлд дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох, зах зээлийг урвуулан ашиглахыг хориглох үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос нарийвчлан зохицуулах боломжтой болохоос гадна хөрөнгийн зах ... Read More »

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЦОГЦ МЭДЛЭГ ОЛГОХ 5 ХОНОГИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

сургалт

Хөрөнгийн зах зээлийн цогц мэдлэг олгох 5 хоногийн төлбөртэй сургалт 3-р сарын 30 наас 4-р сарын 03-ны хооронд явагдахаар боллоо.Сургалтын зорилго нь танд хөрөнгийн зах зээлийн үндсэн суурь мэдлэгийг олгож Монголын Хөрөнгийн биржийн арилжаанд оролцох чадвартай болгох, цаашдаа таны болон үр хүүхдийн тань санхүүгийн боловсрол мэдлэгийг хөгжүүлэн, ирээдүйд хийх томоохон хөрөнгө оруулалтын эхлэл болж өгөх юм. Манай сургалт нь онол ... Read More »

ТАВАНТОЛГОЙ ХУВЦААТ КОМПАНИ 2013 ОНЫ НОГДОЛ АШГИЙГ 5%-ИАР НЭМЖ ХУВИАРЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

IMG_0178

2015 оны 1 сарын 23-нд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал  компаний хурлын зааланд амжилттай боллоо. Хурлын ирц 93 хувьтай байсан бөгөөд хэлэлцэх асуудлуудын дагуу хувьцаа эзэмшигчдээс санал хүсэлтийг сонсон нээлттэй хуралдаж 2013 оны ногдол ашгийг 59 төгрөг буюу 5%-иар нэмж хувиарлахаар шийдвэрлэжээ. Read More »

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА, ТӨЛБӨР ТООЦООНЫ ГОРИМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

frc

Сангүүгийн Зохицуулах Хорооны 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар 2013, 2014 онуудын үнэт цаасны зах зээлийн арилжааны хэмжээ, хөрвөх чадвар хангалтгүй байгааг хэлэлцээд, Хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “ҮЦТТТХТ” ХХК, МҮЦАЭХ-ны төлөөлөл бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн үнэт цаасны арилжааг идэвхжүүлэх, түүний хөрвөх чадварыг сайжруулах суурь нөхцлийг бүрдүүлэх үүднээс үнэт цаасны арилжааны төлбөр, тооцоог 2015 оны 02 дугаар сарын 16-ны ... Read More »

mse frc ttha masd