7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Category Archives: Монголын Хөрөнгийн Зах Зээл

Feed Subscription<

ТОП-20 ИНДЕКСИЙН БАГЦАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

mse

ТОП-20 индексийн багцад багтаж буй “Улаанбаатар зочид буудал” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасах тухай СЗХ-ны 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 376 тоот тогтоол гарсантай холбогдуулан тус үнэт цаасыг ТОП-20 индексийн багцаас хасч, “Дархан нэхий” ХК-ийн үнэт цаасыг оруулахаар боллоо. ТОП-20 индекс нь 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн шинэчилсэн багцаар тооцогдох болно. Read More »

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГААР 52 ДОЛОО ХОНОГТОЙ 2304 ШИРХЭГ ҮНЭТ ЦААС АРИЛЖААЛАГДАВ

mse

Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжих тухай Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 сарын 21-ний өдрийн 389 тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 11 сарын 05-ны өдрийн 178 тоот тушаал гарсан. Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 11 сарын 11-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 16.25 ... Read More »

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ЭЭЛЖИТ АРИЛЖАА ЯВАГДАНА

MNG govn bond

Монгол Улсын Сангийн яамнаас Монгол Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилготой 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 52 долоо хоногийн хугацаатай жилийн 16.25 хувийн хүүтэй сар бүр хүүгийн төлбөрийг өгөх нөхцөлтэй  Засгийн газрын 95980 ширхэг энгийн үнэт цаасыг олон нийтэд санал болгож  Монголын хөрөнгийн биржээр арилжаалахаар боллоо. Read More »

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР АРИЛЖИГДАХААР БОЛЛОО.

mse

 Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 сарын 21-ний 389 тоот тогтоол болон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 10-р сарын 23-ны өдрийн 169 дугаар тушаалаар 100.0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгийн зах зээлд арилжаалах шийдвэр гарлаа.  Сангийн яамнаас ирүүлсэн нөхцөлийн дагуу олон нийтэд санал болгох жижиглэнгийн нэг бүр нь ... Read More »

“БИНСЭ”ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРЛАГДЛАА

Meeting ppl

Монголын Хөрөнгийн Биржийн Б самбарт бүртгэлтэй Баянхайрхан ХК (BHR/315) өөртөө Бинсэ ХХК-ийг нэгтгэж, оноосон нэрээ Бинсэ ХК болгон өөрчилсөн ба  хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 11:00 цагт хуралдахаар боллоо. Хувьцаа эзэмшигчдийг  2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэх ба тус хурлаар өрийг хувьцаагаар солих, нэмж хувьцаа гаргах, хувьцаа хуваах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. Read More »

“БЭРХ УУЛ” ХК-ИЙН 2014 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

triton-berkh-logo

“Бэрх Уул” ХК-ийн 2014 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн биржид өгч нийтэд мэдээллээ.Тус компани Чандганы нүүрсний уурхайд 9270м2 хөрс цэвэрлэгээний ажил хийж 14434,5 тн нүүрс олборлож Хэнтий аймгийн нүүрс хэрэглэгч байгууллагуудыг нүүрсээр хангасан байна. Мөн Дэлгэрхааны жоншны ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж Монгол улсын эрдэс баялагийн зөвлөлөөр батлуулсан. Уг ордод цаашид үргэлжлүүлэн хайгуулын ажил, хуучин далд уурхайг ... Read More »

ВАЛЮТЫН ФЬЮЧЕРС, ОПЦИОН АРИЛЖААНЫ ЖУРМЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

cash_2

Монголын хөрөнгийн бирж Валютын фьючерс, опцион гэрээний арилжааг биржээр дамжуулан арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд  арилжааны журмын төслийг боловсруулж байна. Манай улсын хувьд энэ төрлийн арилжааг явуулахад зайлшгүй шаардлагатай мэргэжлийн байгууллага болох Дундын эрсдлийн удирдлагын байгууллага буюу Central Counterparty Clearing (CCP)  хараахан үүсэн байгуулагдаагүй байгаа юм. Монголын хөрөнгийн бирж нь 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Лондонгийн хөрөнгийн биржтэй  байгуулсан стратегийн ... Read More »

“ГОВЬ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙНХЭЭ 2013 ОНЫ НОГДОЛ АШГИЙГ ТАРААВ

gobi_logo

Говь” ХК -ийн 2013 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 117 төгрөг тараасныг 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 16,599 харилцагчийн 105,563,250 төгрөгийг ҮЦТТТХ Төв дахь үнэт цаасны  дансанд байршууллаа. Тус компани 2014 оны 3-р улирлын байдлаар борлуулалтын төлөвлөгөөгөө 106 хувийн биелэлтэй ажилллаж байгаа ба оны эцэст 60 тэрбум төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөж байгаа ажээ. Read More »

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 3 АНГИЛЛЫН САМБАРТАЙ БОЛНО

mse

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Бүртгэлийн журмын шинэчилсэн найруулгыг 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороо батламжиллаа. Энэхүү журмын шинэчилсэн найруулгаар  МХБ-д үнэт цаас бүртгүүлэх хугацаа богиносч, биржид төлөх төлбөр, хураамжийн хэмжээ буурсан мөн гадаадад бүртгэлтэй хуулийн этгээд монголын хөрөнгийн биржид үнэт цаас гаргах, монголд бүртгэлтэй компани гадаад улсад үнэт цаас гаргах буюу давхар бүртгэл, хувьцааны бүртгэлийн I, II, ... Read More »

ГОВЬ ХК-ИЙН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШИГ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 3 ДАХИН ӨСЖЭЭ

mse

Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.6 дах заалтад заасны дагуу Хувьцаат компаниуд 2014 оны II улирлын санхүүгийн тайланг 7 сарын 20-ны дотор Монголын Хөрөнгийн Биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг. Монгол Улсын Сангийн яамнаас дээрх хугацааг Улсын баяр наадам болон амралтын өдрүүдтэй давхцаж байгаатай холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын ... Read More »

mse frc ttha masd