7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Category Archives: Уул уурхай

Feed Subscription<

“Шивээ хүрэн” боомтод нүүрсний гарц нээгдлээ

shivee-huren

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэр Монголын Шивээ хүрэн, Хятадын Сэхэ боомт найман гарц бүхий шинэ гарцтай боллоо. Боомтын нээлтийн ёслолын ажиллагаа өнгөрөгч бямба гаригт болж, шалган нэвтрүүлэх нүүрсний гарцыг барьж байгуулах ажлыг санаачилж, хөрөнгө оруулалт хийсэн “МАК”, “Өмнийн говийн элс”, “Чинхуа МАК-Нарийн сухайт” хамтарсан компанийн төлөөлөл, хил, гааль, мэргэжлийн хяналтаас албаны хүмүүс оролцсон юм. Дээрх хоёр боомтын хооронд ... Read More »

Төмрийн хүдрээ төрийн мэдэлд авъя

iron-ore

Замын-Үүдийн боомтоор нэвтэрч буй нийт ачааны 75-80 хувийг төмрийн хүдэр эзэлж байна. Хоногт ойролцоогоор 214 ачааны галт тэрэг урд хөршид төмрийн хүдэр тээвэрлэх нь ердийн үзэгдэл. Ирж байдаг, гарч л байдаг бараа, бүтээгдэхүүний нэг нь төмрийн хүдэр. Нарантуулын бараатай тун төстэй. Уг нь стратегийн түүхий эд. Манайх л стратегийн түүхий эд гэж зарлаагүй болохоос төмрийн хүдэртэй ихэнх орон экспортлохоо бүрэн ... Read More »

“Харанга ресурс” 6 сая ам.долларын хөрөнгө Монголоос босгоно

Haranga-Resources

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Сэлэнгэ аймагт төмрийн хүдрийн хайгуул хийдэг “Харанга Ресурс” компани зургаан сая ам.долларын нэмэлт санхүүжилт босгохын тулд компанийнхаа хувиас зөвхөн Монгол хөрөнгө оруулагчдад худалдахаар болсон талаар вэб сайтдаа мэдээлжээ. “Харанга Ресурс” Сэлэнгэ гэдэг төмрийн хүдрийн орддоо хайгуулын лиценз авахын тулд нөөцөө бүрэн тогтоохоор ажиллаж байгаа юм. Нэмэлт босгосон хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ ордын техник эдийн засгийн үндэслэл болон ... Read More »

Энэ онд Хятадын нүүрсний импорт дахин нэмэгдэнэ

uurhao

Олон улсын шинжээчид 2013 онд Хятадын нүүрсний импорт дахин өснө хэмээн үзэж байна. Манай урд хөршийнхөн 2012 онд 270 сая тонн нүүрс импортоор авсан бөгөөд үүний ихэнхийг Австрали, Индонезоос нийлүүлсэн гэсэн мэдээлэл байна. Тус улс 2012 онд нийт дүнгээрээ 270 сая тонн нүүрс импортолсон нь 2011 оныхоос 45 хувиар өссөн үзүүлэлт байсан аж. Манай улсын хувьд өнгөрсөн жил Хятадад 21 ... Read More »

Нойрсч буй Монгол

4457fd93fb9653cebig

Эзэн Чингис хаан, их түүхээс өөр гайхуулах зүйлгүй байсан Монгол Улс нүүрснээс эхлээд алт, зэс, ураны асар их нөөцөөр дэлхий нийтийн анхаарлыг татах болсноос уул уурхай, түүхий эдийн зах зээлийн олон улсын шинжээчид Монголын эдийн засаг, уул уурхайн талаар байнга бичих болсон. Бид энэ удаа төв Европын коксжих, хүрэн нүүрсний томоохон үйлдвэрлэгч “New World Resources” компанийн зах зээлийн шинжээч Степен ... Read More »

Ханбогдод 15-20 мянган хүнтэй хот байгуулна

Oyuu-Tolgoi-33

“Оюутолгой алт, зэсийн уурхайд түшиглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумтай залгаа шинэ хот байгуулахаар судалгаа, төлөвлөлт хийж байна” гэж Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх Баяжуулах үйлдвэрийн нээлтийн үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ. Оюутолгой ХХК ажилчдаа гэр бүлтэй нь шинэ хотод амьдруулахаар хот төлөвлөлтийн судалгаа хийж байгаа аж. Үүний тулд байгаль орчны судалгаа, хүн амын судалгаа, усны судалгаа зэрэг олон ажлыг эхлүүлжээ. ... Read More »

“Оюутолгой”-н санхүүжилт яагаад өсөв?

ot

Оюутолгойн зэс баяжуулах үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж байна. Жилд 425,000 тонн зэс, 460,000 унци алт экспорлох хүчин чадал бүхий Оюутолгойн зэс баяжуулах үйлдвэр дэлхийн хамгийн том таван зэсийн үйлдвэр болж, манай улсын эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бид хүлээж байгаа нь мэдээж. Хоёр хоногийн өмнө “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ хуралдаж, “Оюутолгой” компанийн ирэх оны ... Read More »

“Оюутолгой”-н гэрээг ил болгохыг уриалав

ganbaatar

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгой” ХХК-ийн үйлдвэр ашиглалтад орох болсонтой холбогдуулан хэвлэлийнхэнд зарим зүйлийг тодрууллаа. Хурлын цөм нь өнөөдрөөс эхлэн тус компани Өмнөговь аймаг дахь уурхайн талбартаа баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолын ажиллагаа хийнэ. Тиймээс тус ордтой холбоотой чухал асуудлууд тодорхой бус байгаа учраас төр, засгийн тэргүүн болоод холбогдох албаныханд уриалга гаргаж байгаа аж. Тодруулбал, УИХ болон Засгийн газрын гишүүд, манай оронд ... Read More »

Монголын коксжих нүүрсний экспорт сэргэнэ

SGQ Loading_Chinese_coal_trucks_at_Ovoot_Tolgoi_pit

Ирэх жил Монголын коксжих нүүрсний экспорт харьцангуй өсөх боломжтой гэж олон улсын шинжээчид үзэж байна. Учир нь Хятадын Засгийн газар өөрийн улсын коксын экспортод 40 хувийн татвар ногдуулдаг байхаа болихоо мэдэгджээ. Энэхүү шийдвэрийн дүнд Хятадын коксжих нүүрсний импорт 20 сая тонноор өсөх боломжтой гэх тооцоо гарчээ. Энэ жилийн эхний арван сарын байдлаар тус улсын коксжих нүүрсний импорт 40.2 сая тонн ... Read More »

Ирэх оны эхний хагаст Оюутолгойн Баяжуулах үйлдвэр олон улсад бүтээгдэхүүнээ худалдана

IVN, TRQ,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрших зэс, алтны Оюутолгойн уурхайн Баяжуулах үйлдвэрийг асаахад бэлэн болсныг Оюутолгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей мэдэгдлээ. Оюутолгой уурхайн Баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолын ажиллагааг арванхоёрдугаар сарын 27-нд уурхайн талбайд зохион байгуулах бөгөөд тус төслийн хөрөнгө оруулагчдын төлөөлөл, компанийн ТУЗ, Монгол Улсын Их Хурал болон Монгол улсын Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид ... Read More »

mse frc ttha masd