7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Category Archives: Уул уурхай

Feed Subscription<

Нүүрсний үнэ өсөх хандлагатай байна

Australian_Coking_Coal_high_fluidity

Сүүлийн хэдэн саруудад олон улсын зах зээл дээр унаад байсан нүүрсний ханш цаашдаа өсөх хандлагатай байгааг шинжээчид онцолжээ. Тодруулбал, нэг тонн угаасан нүүрс 850 юань, харин түүхий нүүрсний үнэ 650 юань болж өссөн нь өмнөх сарын дундажтай харьцуулахад 30-50 юаниар нэмэгдсэн байгаа юм. Өмнөх гурван сард нүүрсний эрэлт буурснаар уурхайнуудад уг бүтээгдэхүүн хуримтлагдаад байсан юм. Манай улсын хувьд ирэх онд ... Read More »

“Хан Ресурс”-ийнханд 326 сая ам.долларын хохирол учирсан гэв

uranium

Монголын Засгийн газрыг ураны ордын лицензийг нь цуцалсан “Хан ресурс” Олон улсын арбитрийн шүүхэд хандаж чамгүй хугацаанд маргаан үргэлжилж байгаа. Тэгвэл “Хан Ресурс” компани энэ сарын 7-нд Арбитрийн шүүхэд хохирлынхоо талаарх бичиг баримтаа гаргаж өгсөн тухайгаа хувьцаа эзэмшигчиддээ мэдээлжээ. Тэд шүүхэд хандан долоон бүлэг 500 гаруй хуудас баримт тайлбар мэдүүлсэн байна. “Хан” 326 сая ам.доллараар хохирсон гэж мэдүүлжээ. Үүнд нь ... Read More »

Стратегийн ордыг нэмэхээс өмнө шийдэх асуудал байна

6912ea290ff851cbig

Уул уурхайн салбарыг хөгжүүлэх тал дээр Засгийн газраас барьж байгаа нэлээд хэдэн бодлого бий. Тухайлбал, Дарханыг түшиглэсэн цогцолбор, Сайншандын аж үйлдвэрийн паркаас гадна Оюутолгойг түшиглэсэн зэс хайлуулах, зэс боловсруулах үйлдвэрийн асуудлыг Сайншандад төвлөрүүлэх, Эрдэнэтийн зэсийн баяжмалыг цаашид яаж цэвэршүүлэх, зэс хайлуулах үйлдвэрийн судалгаан дээр гол анхаарлаа хандуулж байгаа. Үүнийг хэрхэн хийх талаар судалж, үр дүнгээс нь харж байж асуудлыг тодорхой ... Read More »

“МонЭнКо” Хөшөөтийг стратегийн орд болгох учиргүй гэв

SGQ Loading_Chinese_coal_trucks_at_Ovoot_Tolgoi_pit

Монгол Улсын Уул уурхайн яам (УУЯ)- наас Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “MoEnCo” компанийн Монгол дахь охин компани “Монголия Энержи корпорэйшн” 12 сарын 6-нд Хөшөөтийн нүүрсний ордыг Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордод шилжүүлэхтэй холбоотой мэдээлэл хүссэн бичиг хүлээж авчээ гэж Coalguru.com сайт мэдээлсэн байна. Уул уурхайн яамны ажлын хэсэг компаниас дараах мэдээллүүдийг явуулахыг хүсчээ. Үүнд: Хөшөөт нүүрсний уурхайн үйл ажиллагаа ... Read More »

Уран олборлолтоос ухрах хэрэггүй

uranocirite

Ураны талаар манай иргэд тэр бүр үндсэн мэдээлэлтэй байдаггүй. Ихэнхдээ уран нь аюулгүй, олборлож болохгүй гэсэн байр суурьтай байдаг. Гэтэл манайх ураны ихээхэн нөөцтэй бөгөөд үүнийг аюулг үй байдлаар ашиглая гэж гадны томоохон нэр хүндтэй компаниуд саналаа илэрхийлээд байгаа юм. Харин үүнд нь манай уран ашиглахыг хориглох байр суурьтай төрийн бус байгууллага, бүлгүүд зарим компаниудыг гартал нь эсэргүүцсэн гэж байгаа. ... Read More »

Авсраличууд “Терра”-г 100 хувь эзэмшинэ

terra

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” (ASX: GUF) компани Өмнөговь аймгаас удахгүй нүүрс олборлох “Терра Энержи” компанийн үлдсэн 25 хувийг 50 сая австрали доллараар худалдан авч, “Терра”-г 100 хувь эзэмшихээр боллоо. “Терра Энержи” нь Өмнөговь аймгийн Ноён суманд нүүрс олборлохоор бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа юм. Гэхдээ нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Өнгөрөгч аравдугаар сард болсон “Уул уурхай ба ... Read More »

Хөшөөт 400 сая ам.долларын хөрвөх бичиг гаргана

Options-trading

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolia Energy Corp буюу “МонЭнКо” компани Монгол дахь Хөшөөт нүүрсний орддоо үйл ажиллагаа явуулах санхүүжүүлт олохын тулд 400 сая ам.долларын хөрвөх бичиг гаргахаар болжээ. Хөрвөх бичгийг гол хувьцаа эзэмшигчид болох “Golden Infinity” болон “Chow Tai Fook” группууд давуу эрхээр худалдаж авах юм. “МонЭнКо” компани мөн оны эхний есөн сард 230 сая ам.долларын алдагдалтай ажилласнаа мэдээлжээ. Хөшөөтийн ... Read More »

Зэсийн ханш алтан үедээ яваа юу!

Bright Copper Wire 400

Эдийн засагчдын өөдрөг гэмээр нэг таамаглал байгаа юм. Тэр нь ирэх онд зэсийн зах зээлийн үнэ өснө гэсэн прогноз л доо. Хэрэв энэ таамаглал үнэн бол монголчууд баярлахаас өөр аргагүй. Манай эдийн засаг, улсын төсөв зэсээс их хамааралтай болохоор энэ металлын үнэ цэнэ ингэж дэнслүүлж донслуулдаг. Гэвч мөнөөх өөдрөг гэмээр таамаглалыг үе үехэн үүл бүрхчихээд байна. Сүүлийн хэдэн өдрийн турш ... Read More »

Монголын нүүрсний чанарыг сайнгүй байна гэв

uurhao

Дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний үнэ Европын эрэлт буурахын хэрээр 2013 оны эхний улиралд 5.9 хувиар буурах хандлагатай байна. Коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 170 ам.доллараас 160 ам.доллар болж буурах төлөвтэй байгааг Doyle Trading Consulting-ийн захирал Стив Дойл өчигдөр мэдэгдсэн байна. Мөн тэрбээр “2013 оны дөрөвдүгээр улиралд бага зэрэг өсч 180 ам.доллар болох дүр зураг харагдаж байна. Энэ нь ... Read More »

Асгатын мөнгөний ордыг төрийн мэдэлд авахаар судалж байна

asgat-ord

Асгатын мөнгөний ордыг төрийн мэдэлд авах талаар ярилцаж байгаа. Гэхдээ Оросын талаас энэ ордыг авах үндэслэл их байгаа ч ашиглалтын лиценз авчихаад хөрөнгө оруулахгүй удаж байгаа тул манайх лицензийг нь авах үндэслэлтэй болж байгаа аж. Түүнчлэн энэ орд нь Монголын стратегийн орд учраас ашиглах эрх нь Монголд бий гэдгийг эрдэмтэд онцолж байгаа юм. Асгатын мөнгөний ордод “Монросцветмэт” нэгдэл өнгөрсөн 20 ... Read More »

mse frc ttha masd