7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Category Archives: Эдийн засгийн мэдээ

Feed Subscription<

ДЭД БҮТЦЭЭР ХАНГАГДСАН АМИНЫ ОРОН СУУЦЫГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН БАРЬЦААНД ХАМРУУЛАНА

8

Монгол банкны ерөнхийлөгчийн 2014 оны 11-р сарын 10- ны өдрийн А-178 тоот тушаалаар аймаг сумдын ерөнхий төлөвлөгөөний дагуу дэд бүтэц нь шийдэгдсэн, газраа өмчилсөн буюу 20 дээш жилээр эзэмших эрхтэй амины орон сууцыг Ипотекийн зээлийн барьцаанд оруулахаар болжээ. Дэлгэрэнгүйг http: Монгол банк Read More »

ОЮУ ТОЛГОЙН ШИНЭЧИЛСЭН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛЖ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛД ӨГЧЭЭ

ot

“Turquoise Hill Resources” компани шинэчилсэн ТЭЗҮ-ийг  “Оюу Толгой” компанийн  Төлөөлөн Удирдах Зөвлөлд өгчээ. Хэрэв тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл шинэчилсэн ТЭЗҮ-ийг баталсан тохиолдолд Эрдэс Баялгийн Зөвлөлд хүлээлгэн өгөх юм байна. Шинэчилсэн ТЭЗҮ батлагдсанаар далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт болон шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримтын асуудал шийдэгдэнэ гэж “Turquoise Hill Resources” мэдээллээ. Шинэчилсэн ТЭЗҮ-д далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг 4.9 тэрбум ам.доллар гэж зааж ... Read More »

ОНЫ ЭХНИЙ НАЙМАН САРЫН БАЙДЛААР ИНФЛЯЦИ 7.7 ХУВИАР ӨССӨН БАЙНА.

logo

Үндэсний Статистикийн Хороо энэ оны эхний найман сарын байдлаар нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Энэ хугацаанд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Монгол Улсын хэмжээнд өмнөх сараасаа 0.4 хувиар, оны эхнээс 7.7 хувиар өссөн байна. Харин 2013 оны мөн үетэй харьцуулахад 13.7 хувиар нэмэгджээ. Макро эдийн засгийн ерөнхий индекс наймдугаар сард өмнөх сараасаа өсөхөд хүнсний бүтээгдэхүүн 31.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 18.2 ... Read More »

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОН ТООНЫ БУС БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

frc

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2014 оны 09 дүгээр сарын 03 ны өдрийн 237 дугаар тушаалаар “Үнэт цаасны зах зээлийн орон тооны бус бодлогын зөвлөл” байгуулагдлаа. Уг зөвлөл нь үнэт цаасны зах зээлийн хөгжил, бодлого, зохицуулалтын болон салбарт тулгамдсан асуудлуудыгхэлэлцэхээс гадна үнэт цаасны зах зээлийн цаашдын хандлага, хэтийн төлөв байдал зэрэг бодлогын асуудлаар хэлэлцэж санал, дүгнэлт гаргаж ажиллах юм. Бодлогын зөвлөл ... Read More »

ГОЛОМТ БАНК КАСТОДИАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭРХТЭЙ БОЛЛОО

golomt_bank_logo

2014-08-27 өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар Голомт банкинд кастодианы үйл ажиллагаа эрхлэх  анхны тусгай зөвшөөрөлийг олгосон байна. Ингэснээрээ хөрөнгө оруулагчийн үнэт цаас болон бусад хөрөнгийг найдвартай хадгалах, тэдгээрийн дансны мэдээллийг нэгтгэх, хөрөнгөтэй холбогдсон татварын үйлчилгээг үзүүлэх, хөрөнгө оруулагчийн хувьцаагаар баталгаажсан эрхийг хэрэгжүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлэх юм. Кастодианы үйл ажиллагаа нь гадаадын хөрөнгө оруулагчидыг татах, дотоодын хөрөнгө оруулалтын сангууд үүсч хөгжиж үнэт цаасны ... Read More »

МОНГОЛБАНК МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГЭЭ НЭМЭГДҮҮЛЭВ

Mongol Bank

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлэн, 12.0 хувь болгох шийдвэр гаргалаа. Энэ нь төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, инфляцийг эрчимжүүлэхгүй байлгах,  дунд болон урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийнтогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэн бодлогын энэхүү арга хэмжээг ... Read More »

ТӨРИЙН ӨМЧИЙГ 2014-2016 ОНД ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА.

logo (1)

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.06.18/ УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж  Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа. Үүнд: Бүрэн хувьчлагдах төрийн өмчит компаниуд 1. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани. 2. “Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани 3. “Цагаан шонхор” төрийн өмчит үйлдвэрийн газар 4. “Оргил ... Read More »

5-Р САРЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС 1.5 ХУВИАР ӨСӨВ

logo

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар өмнөх дөрөвдүгээр сарынхаас 1.5 хувь, оны эхнээс 6.2 хувь, жилийн өмнөхөөс 13.7 хувь болж өссөн байна. Ерөнхий индекс ийнхүү өсөхөд хүнсний бараа, ундаа, ус, нийтийн хоолны үнэ, хувцас, бөс барааны үнэ өсөхөд голлон нөлөөлсөн байна. Read More »

ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮНДСЭН ХӨРӨНГӨД БҮРТГЭЛТЭЙ ЗАРИМ ХӨРӨНГИЙГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА

parlement, prime minister

“Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол, “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ийм шийдвэр гарлаа. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаас баталлаа. Үл хөдлөх хөрөнгө, түүний байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах ... Read More »

888 ТӨСЛИЙН ХОЁР ТЭРБУМ ХҮРТЭЛХ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХҮССЭН ТӨСЛҮҮДИЙН МӨНГИЙГ ОЛГОНО

parlement, prime minister

Монгол Улсын Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихээр төслийн шалгаруулалт явуулж, 1151 төсөл хүлээн авснаас 888 төслийг нь дээрх зорилтод нийцэж байна хэмээн үзсэн. Төслүүдийг шаардагдах санхүүжилтийн хувьд хоёр тэрбум төгрөг хүртэл болон түүнээс дээш хэмжээний санхүүжилт хүссэн хэмээн ангилж, хоёр тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт хүссэн төслүүдийг санхүүжүүлэхэд шаардагдах зуун тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн ... Read More »

mse frc ttha masd