7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Category Archives: Эдийн засгийн мэдээ

Feed Subscription<

АШИГТ МАЛТМАЛЫН НИЙТ ЛИЦЕНЗИЙН 17 ХУВИАС НЬ ТАТВАР АВЧ ЧАДАХГҮЙ

pen bond

 “Ор­лого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, тат­вар төлөхөөс зайлсхийх явд­лаас урьдчилан сэргийлэх тухай хэ­лэлцээр” хэмээх гэ­рээг манай улс  Канад, Их Британийн Виржинийн арлууд, Кувейт, Люксембургийн Вант улс, Нидерландын Вант улс болон Арабын нэгдсэн Эмират зэрэг улстай байгуулсан байдаг аж. Одоо ихэнх улстай энэ гэрээгээ цуцалсан боловч Их Британийн Виржинийн арлуудтай гэрээгээ цуцлаагүй байгаа ба энэ улсад бүртгэлтэй компаниуд Монгол улсын ... Read More »

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ДҮН 300 ТЭРБУМ БОЛОВ

MCE logo

Хөдөө аж ахуйн биржийн арилжаа 2013 оны 4-р сарын 5 наас туршилтын арилжаа эхлэсэнээс хойш 6-р сарын 25-ны байдлаар нийт 58 өдрийн арилжаагаар 5.615.430 кг ноолуурыг 307.1 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна. Цаашидаа 8-р сараас эхлэн мал мах арилжаалахаар төлөвлөж байгаа аж.     П.Н Read More »

МОНГОЛ БАНКНЫ БОДЛОГЫН ХҮҮ БУУРЛАА

Mongol Bank

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2013 оны 6 дугаар сарын 20, 21, 24-ний өдрүүдэд хуралдан, эдийн засгийн бодит секторыг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж, 10.5 хувь болгох шийдвэр гаргалаа. Улсын төсвийн зарлага орлоготойгоо уялдаж бага байгаа, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрүүдийн үр дүн гарч, инфляци бууран зорилтот түвшин орчимд байгаа зэрэг нь мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлж байгаа ... Read More »

АЛТНЫ ҮНЭ ДАХИН УНАВ

gold13

2013 оны 4-р сарын 15 нд Лондонгийн металын бирж дээр унци алтны үнэ 10.57 хувиар огцом унаж 1560 ам.доллараас 1395 ам.доллар болсон нь сүүлийн 30 жил унаж байгаагүй үзүүлэлт байсан бол өчигдөр буюу 6-р сарын 20 нд 1373 ам.доллараас 1272 ам.доллар болж 7.35 хувиар дахин унав. Энэ нь Холбооны нөөцийн сан, түүний захирал Бен Бернанкегийн бондын худалдан авалтаа багасгаж магадгүй гэсэн мэдэгдэл  нөлөөлсөн бололтой. Цаашид 1260 ... Read More »

ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ 825 САЯ ДОЛЛАРЫН АЛДАГДАЛТАЙ БАЙНА

Mongol Bank

2013 оны эхний 5 сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл –825 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 13%-иар буюу 124 сая ам.доллараар буурчээ. Энэ нь экспорт 3%-иар, импорт 7%-иар буурсантай холбоотой байна. Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 3.3%-ийн бууралт нь ашигт малтмалын экспорт 7%-ийн буурсан ялангуяа чулуун нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 43%-иар буурсанаар тайлбарлагдаж байна. Импортын 7%-ийн бууралтыг ... Read More »

ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДЫН АНХНЫ АРИЛЖАА ЯВАГДЛАА

bond

Засгийн газрын бондын анхны арилжаагаар 1.0 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 3 жилийн хугацаатай 140.0 тэрбум төгрөгийн ЗГ-ын бонд арилжихаар нийтэд мэдээлсэн бөгөөд банкуудаас нийт 265.0 тэрбум төгрөгийн ЗГ-ын бонд худалдан авах санал ирж, 140.0 тэрбум төгрөгийн ЗГ-ын бондыг 11.48 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. ЗГ-ын бондын арилжаа нь урьд нь хөрөнгийн биржээр 7.5 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалагдаж байсан юм. эх сурвалж: ... Read More »

ХАРИЛЦАГЧДАДАА 7 ХОНОГ ТУТАМЫН ТОЙМ ХҮРГЭЖ ЭХЛЭВ

Flyer 3

Манай компаний зүгээс нийт харилцагчидынхаа санхүүгийн зах зээлийн мэдээ мэдээллийг нэмэгдүүлэх үүднээс 7 хоног тутмын тоймыг бэлтгэн хүргэж байхаар болов. Энэхүү мэдээлэлд МХБирж болон ХАА-н бирж арилжааны тойм, Монгол банкны мэдээлэл, гадаадын биржүүд дээр арилжаалагдаж байгаа Оюутолгой, Энержи ресурс зэрэг компаниудын хувьцааны ханшийн мэдээлэл, голлох бараа бүтээгдэхүүний ханш зэргийг найдвартай эх үүсвэрүүдээс тогтмол хүргэж байх болно. Бид таныг хөрөнгийн зах ... Read More »

ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРНА

sha

Өнөөдрөөс бүх төрлийн шатахууны үнийг литр тутмыг нь 50 төгрөгөөр бууруулахаар болсон тухай Уул, уурхайн яамнаас мэдээллээ. Учир нь ОХУ-аас нийлүүлж байгаа А-92 төрлийн бензинийн үнэ тонн тутам нь 140 ам.доллар буурч 1229 ам.доллар,  дизель түлшний үнэ 253 ам.доллараар буурч 1072 ам/доллар болсон байна. Мөн БНХАУ-аас оруулж ирж байгаа бензиний үнэ тонн тутам нь 1083 ам.доллар, дизель түлш 1007 ам.доллар болж, энэ оны ... Read More »

БОНДЫН ХОЁРДОГЧ ЗАХЫН АНХНЫ АРИЛЖААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

629770e5dbc492c1big

Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 111/A-105/131 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Засгийн газрын үнэт цаасыг хоёрдогч зах зээлд арилжих журам”-ын хүрээнд 2013 оны 5 дугаар сарын 30-ний өдөр Монголбанкаар дамжуулан Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захын анхны арилжааг зохион байгууллаа. Уг арилжаагаар нийт 25.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжаалагдлаа. ЗГҮЦ-ны хоёрдогч зах ... Read More »

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ХИЙГДЭХЭЭР БОЛЛОО.

money1

Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 217/А161 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах журам”-ын хүрээнд 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн Монголбанкаар дамжуулан анхдагч зах зээлд 1 наяд 23 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ)-ыг арилжааны банкууд гадны хөрөнгө оруулагчдад арилжааласан. Энэхүү ажлын хүрээнд ЗГҮЦ-ны хоёрдогч захын арилжааг ... Read More »

mse frc ttha masd