7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Category Archives: Мэдээ

Feed Subscription<

Барселона испанийн баг байхаа болих уу? Каталончууд тусгаар тогтнох уу?

catalonia-is-not-spain

-Каталончууд тусгаар тогтноход үнэхээр хэцүү цаг гэдгийг ажиглагчид тайлбарлаж байна- Өнгөрсөн долоо хоногийн баа­сан гарагт дэлхийн томоохон хэв­лэл мэдээллийн хэрэгслүүд, тэр дундаа Европын хэвлэлээр Испа­нийн каталончууд анхаарлын төвд шилжив. Евро бүсийн эдийн засаг сэргэж эхэлж байхад зарим улс дотроо хагарч, салан тусгаарлах талаар хэлэлцэж байгаа нь асуудлыг хурцатгаж байна. Үүний тод жишээ бол Испанийн каталончууд. Евро бүсийн хамтын нийгэмлэг, Европын ... Read More »

Хятадын коксжих нүүрсний импорт огцом өсөв

loading-coal-china

Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн есдүгээр сард 2.42 сая тоннд хүрч буурсан нь энэ оны хамгийн доод хэмжээ байсан юм. Харин өнгөрсөн аравдугаар сард тус улсын коксжих нүүрсний импорт өмнөх есдүгээр сарынхаас 49 хувиар өсч 3.61 сая тоннд хүрчээ. Гэхдээ энэхүү хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад мөн л бууралттай буюу 12.9 хувиар бага гарч байгааг тус улсын Гаалийн ... Read More »

Монголын хөрөнгийн зах зээл 10-р сарын байдлаар.

Mongolian stock exchange

ТОП-20 индекс 10 сарын хаалтаар 16,060. Энэ нь 9 сартай харьцуулхад 9.3%-р буурсан байна. Энэ уналт нь сүүлийн 4 сар үргэлжлэж байна. Энэ сард Хөрөнгийн бирж дээр компанийн болон ЗГ-ийн бонд арилжаалагдаагүй ба зөвхөн 69 хувьцаат компани арилжаалагдсан ба мөнгөн дүнгээр 665,293,074 төгрөгийн арилжаа явагдсан байна. Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 1.6 их наяд төгрөг /1.2billion dollar/ Хөрөнгийн бирж ... Read More »

Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж эхэллээ

parlement, prime minister

Монгол Улсын Засгийн газар ойрын хугацаанд таван тэрбум ам.долларын бонд гаргахаар төлөвлөөд байгаа билээ. Үүнээс 1.5-ыг ойрын хугацаанд гаргахаар болсон бөгөөд бонд худалдан авах саналаа ирүүлсэн Merrill Lynch, Deutsche Bank, HSBC, JP Morgan, TDB Capital зэрэг таван банкны төлөөлөгчидтэй өчигдрөөс хэлэлцээр хийж эхэлжээ. Бондын төлбөрийн зарим хэсгийг ам.доллараас өөр валютаар авах эсэх, бусад нөхцлийн талаар тохиролцох зорилгоор хийгдэж байгаа уг ... Read More »

Уучлаарай, Москва! Танд ч “Тавантолгой”-д боломж бий

RUSSIA-PUTIN-DIVISIONS

Өчигдөр Аугаа их Октяб­рын баярын өдөр байлаа. Жа­варт хайруулахыг эс тоон жаг­саж байсан тэр өдрүүд хойно хоцорсон ч хаяа дэрлэн нутаглах хойд хөршийн өмнө Төрийн тэргүүн юутайгаа мэхийн баяр хүргэдэг байсан цаг сэтгэлээс үл холдох. Баялагт шүтэж бус үзэл бодлын нөхөрлөл, зовохын цагт нөхөр байхын гүн холбоос манай хоёр орны найрамдлын өвөр­мөц онцлог байжээ. Харин өнөөдөр нөхцөл байдал тэс өөр ... Read More »

Өнөөдөр “Оюутолгой”-н халз мэтгэлцээнтэй

01c4cf05fc91cc7dbig

Оюутолгойн гэрээг тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон гэрээг байгуулсан тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт нар энэ сарын 18-нд олон нийтэд нээлттэй халз мэтгэлцэхээр болсон билээ. Гэвч орон нутгийн сонгуулийн өмнө Оюутолгойн асуудлыг улстөржүүлэхгүй гэсэн шалтгаанаар УИХ-ын Тамгын газраас халз мэтгэлцээнийг түр хойшлуулсан. Оюутолгойн гэрээ тойрсон асуудлаар хоёр гишүүний халз мэтгэлцээн өнөөдөр 21.25 цагт МҮОНТ-ийн “600 студи”-д болно. Өмнө нь ... Read More »

S&P Монголын бондын зэрэглэлийг “BB-” гэж тогтоолоо

standard-poors

Олон улсын санхүүгийн байгууллагууд Монголын Засгийн газрын бондод хөрөнгө оруулахад тохиромжтой биш гэсэн дүгнэлт өгөөд байна. “Standard & Poors” олон улсын санхүүгийн байгууллага Монголын Засгийн газрын удахгүй гаргах гэж буй 5 тэрбум ам.долларын бондын зэрэглэлийг “BB-” гэж тогтоожээ. “Ройтерс” агентлагийн мэдээнд Монголын Засгийн газрын зээлжих зэрэглэл “ВВ-” үзүүлэлттэй байгаа нь тус улсын эдийн засаг эрдсийн экспортоос хэт хамааралтай, улс төрийн ... Read More »

Тавантолгойг дундын хувилбараар ашиглах уу?

6912ea290ff851cbig

-“Баруун Цанхи” нэртэй охин компани мэндэлж магадгүй- “Эрдэнэс Тавантолгой” компанийн шинэхэн гүйцэтгэх захирал Я.Батсуурь ирэх оны дунд үед Лондон, Хонконг, Монголын хөрөнгийн биржид IPO хийхээр төлөвлөж буй тухай мэдэгдсэн. Тэгвэл саяхан Хонконгод болсон “Монголын хөрөнгө оруулалтын чуулган”-ы үеэр тус компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок АНУ-ын “Fox” телевизэд ярилцлага өгөх үеэрээ IPO-г ирэх оны сүүлч буюу гуравдугаар улиралд гаргах ... Read More »

ММС Хятадын гангийн үйлдвэрт нүүрс нийлүүлнэ

mmc

Монголын томоохон нүүрс олборлогчдын нэг Mongolian Mining Corporation буюу Энержи ресурс компани Хятадын Jinan Iron & Steel групптэй (Jigang групп) таван жилийн хугацаатай нүүрс нийлүүлэлтийн гэрээ байгуулжээ. Тус компани Shandong Iron & Steel группын охин компани юм байна. Өнгөрсөн долоо хоногт байгуулсан гэрээний хүрээнд MMC Хятадын гангийн компани Jigang Group-т таван жилийн хугацаанд жил бүр 500 мянгаас 2 сая тонн ... Read More »

Монголд хөрөнгө оруулагчид Хонконгод чуулна

HongKong16_CNT_12Oct10_pr_b

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 850 жил, Улс тунхагласны баярыг тэмдэглэх хүрээнд Хонконг дэх Ерөнхий консулын газраас Хонконгийн Засгийн газрын Хөрөнгө оруулалтын газар, Хөрөнгийн бирж, Худалдааг дэмжих зөвлөл, Монголын Хөрөнгийн биржтэй хамтран “Economic dialogue: Invest Mongolia” сэдэвт дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар болжээ. Уулзалт энэ сарын 26-нд болох бөгөөд цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцэн явуулах механизм болгон ... Read More »

mse frc ttha masd