7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Category Archives: Мэдээ

Feed Subscription<

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 3 АНГИЛЛЫН САМБАРТАЙ БОЛНО

mse

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Бүртгэлийн журмын шинэчилсэн найруулгыг 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороо батламжиллаа. Энэхүү журмын шинэчилсэн найруулгаар  МХБ-д үнэт цаас бүртгүүлэх хугацаа богиносч, биржид төлөх төлбөр, хураамжийн хэмжээ буурсан мөн гадаадад бүртгэлтэй хуулийн этгээд монголын хөрөнгийн биржид үнэт цаас гаргах, монголд бүртгэлтэй компани гадаад улсад үнэт цаас гаргах буюу давхар бүртгэл, хувьцааны бүртгэлийн I, II, ... Read More »

ГОВЬ ХК-ИЙН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШИГ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 3 ДАХИН ӨСЖЭЭ

mse

Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.6 дах заалтад заасны дагуу Хувьцаат компаниуд 2014 оны II улирлын санхүүгийн тайланг 7 сарын 20-ны дотор Монголын Хөрөнгийн Биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг. Монгол Улсын Сангийн яамнаас дээрх хугацааг Улсын баяр наадам болон амралтын өдрүүдтэй давхцаж байгаатай холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын ... Read More »

ЭРДЭС БАЯЛАГИЙН БИРЖ БАЙГУУЛАГДАНА

Bell ringing ceremony at Oslo Børs

Монгол Улсын уул уурхайн сайдын 2014 оны 7 дугаар сарын 16-ны 177 дугаар тушаалын дагуу Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, эрдэс баялгийн бирж байгуулах, түүнчлэн экспортын нэг цонхны зарчмаар үйл ажиллагаа явуулах, хууль зүйн орчин бүрдүүлэх тухай санал дүгнэлт ... Read More »

КАСТОДИАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ БАТЛАГДЛАА

sanhuugiin-zohitsuulah-horoo-middle

2013 онд УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн баталснаар кастодиан хэмээх шинэ төрлийн үйлчилгээ Монголын санхүүгийн зах зээлд нэвтрэх эрх зүйн боломжтой болсон юм. Үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийн томоохон, чухал байгууллагуудын нэгд кастодиан зайлшгүй орох бөгөөд энэ нь тухайн оронд хувьцаа болон бусад төрлийн үнэт цаасаар хийгдсэн хөрөнгө оруулалтыг бүрдүүлдэг учир тус үйлчилгээ нь үнэт цаасны зах зээлд хөрөнгө ... Read More »

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ТОМИЛЛОО

hurungiin-birj-middle

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны  өдрийн 2014/04 тогтоолоор Д.Болормааг үүрэгт  ажлаас чөлөөлж,  Д.Ангарыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Даваасүрэнгийн Ангар нь 1978 онд төрж, 1995 онд Нийслэлийн Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр дунд сургуулийг төгссөн. АНУ-ын Төв Арканзасын Их Сургуулийг Санхүүч мэргэжлээр бакалавр, Ливерпүүлийн Их Сургуулийг Олон улсын санхүү, нягтлан бодох ... Read More »

ТӨРИЙН ӨМЧИЙГ 2014-2016 ОНД ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА.

logo (1)

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.06.18/ УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж  Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа. Үүнд: Бүрэн хувьчлагдах төрийн өмчит компаниуд 1. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани. 2. “Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани 3. “Цагаан шонхор” төрийн өмчит үйлдвэрийн газар 4. “Оргил ... Read More »

frc

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-ын олон талт санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо. Энэхүү санамж бичигт нэгдэн орсноор Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн эрх зүйн орчин олон улсын жишигт нийцсэн болохыг Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагаас баталгаажуулж байгаа хэрэг юм. Олон талт хамтын ажиллагааны ... Read More »

“CHALCO” БЭЛЭН МӨНГӨӨР ӨРӨӨ ТӨЛӨХ САНАЛ ТАВЬЖЭЭ

images (2)

Тус компани “Chalco”-д төлөх өрийн үлдэгдэл 120 сая ам.долларыг нүүрсний худалдаа болон бэлэн мөнгөөр төлөх хоёр хувилбар яригдаж байна. Хэрэв цаашид нэг тонн нүүрсний үнэ 50 орчим ам.доллар байвал “Эрдэнэс Тавантолгой” компани 2-2.5 сая тонн нүүрс нийлүүлснээр “Chalco”-д төлөх өрийн үлдэгдэл дуусах боломжтой болно. Гэхдээ БНХАУ-ын зах зээлд II улиралд нүүрсний ханш өмнөх улирлынхаасаа 10 орчим хувиар буурч байгаа нь цаашид “Chalco”-д ... Read More »

“ЭЭРМЭЛ” ХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ “АРИГ ГАЛ” ХК БОЛГОН ӨӨРЧЛӨВ

eermel

“Ээрмэл” ХК-ний 2013 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэсэн оноосон нэр солих хүсэлтийг  Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцэж 199 дүгээр тогтоолоор “Ээрмэл” ХК-ийн оноосон нэрийг “Ариг гал” ХК болгон өөрчлөхийг зөвшөөрч, үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлд өөрчлөлт оруулав. Read More »

5-Р САРЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС 1.5 ХУВИАР ӨСӨВ

logo

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар өмнөх дөрөвдүгээр сарынхаас 1.5 хувь, оны эхнээс 6.2 хувь, жилийн өмнөхөөс 13.7 хувь болж өссөн байна. Ерөнхий индекс ийнхүү өсөхөд хүнсний бараа, ундаа, ус, нийтийн хоолны үнэ, хувцас, бөс барааны үнэ өсөхөд голлон нөлөөлсөн байна. Read More »

mse frc ttha masd