7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Данс нээх

Бид түргэн эелдэг шуурхай үйлчилж таны дансыг онлайнаар болон өөрийн байран дээр нээнэ. Таны хүссэн бүх мэдээллийг өгнө.

  1. (шаардлагатай)
  2. (шаардлагатай)
  3. (зөв хаягаа оруулна уу!)
  4. (шаардлагатай)
  5. Та ноогдол ашигаа авах, мөнгөө татан авах банкныхаа дансны дугаарыг доор оруулна уу!
  6. (шаардлагатай)
  7. (шаардлагатай)
  8. (шаардлагатай)
  9. (шаардлагатай)
  10. Та Монгол улсын иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспортоо ашиглаж болно. Иргэний үнэмлэхнийхээ 2 талыг хоёуланг илгээх шаардлагатай. Гадаад пасспорт тань сунгалттай бол сунгалттай талаа бас илгээх шаардлагатай
  11. (шаардлагатай)
  12. Captcha
  13. Данс нээх хураамж 5000 төгрөг. Та аль ч банкны картаар хийж болно. Бид таны төлбөрийг голомт банкны төлбөрийн хэрэгсэлээр дамжуулан хийнэ. Нэмэлт төлбөр авахгүй! Олон улсын картаар хийсэн тохиолдолд голомт банкны тухайн өдрийн ханшаар тооцоно.
 

cforms contact form by delicious:days

Иргэн Аж ахуй нэгж
Насанд хүрэгч Хүүхэд Гадаадад оршин суугч
Данс нээх хураамж 5000₮ 5000₮ 5000₮ 50000₮
Бүрдүүлэх материал Иргэний үнэмлэх Төрсний гэрчилгээ Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын баталгаажуулсан хуулбар Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар -2хувь
Банкны дансны дугаар /аль ч банк байж болно/ Эцэг эхийн иргэний үнэмлэх Банкны дансны дугаар /төгрөгийн данс байх/ “Үнэт Цаас ТөлбөрТооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК -д хаягласан данс нээлгэх хүсэлт -2 хувь
загварыг энд дарж үзнэ үү!
Холбоо барих утасны дугаар Банкны дансны дугаар /аль ч банк байж болно/ Холбоо барих утасны дугаар Данс захиран зарцуулах этгээдийг томилсон шийдвэр -2 хувь
загварыг энд дарж үзнэ үү!
E-mail хаяг Холбоо барих утасны дугаар,E-mail хаяг E-mail хаяг Данс захиран зарцуулах этгээдийн баталгаат гарын үсгийн нотариатаар баталгаажуулсан маягт -2 хувь
загварыг энд дарж үзнэ үү!
Данс захиран зарцуулах этгээдийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар -2 хувь
Тайлбар Өөрийн биеэр ирж данс нээлгэх ба дээрхи мэдээллүүдийг үнэн зөв гаргаж өгсөн байх шаардлагатай. Эцэг эхийн аль нэг нь төлөөлөн нээлгэнэ. Дээрх материал болон мэдээллийг шуудан болон E-mail, эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нээлгэх боломжтой. Шуудан болон E-mail-р мэдээллээ явуулсан тохиолдолд данс нээлгэх хураамжийг компанийн банкны дансанд байршуулна. .

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу!

Данс нээлгэхэд бүрдүүлэх материал:Хувь хүн шинэ данс нээлгэхэд дараах баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай:

  • Данс нээлгэх маягт бөглөх
  • Хүчинтэй хугацаа нь дуусаагүй иргэний үнэмлэх /эсвэл гадаад паспорт/ хуулбар
  • Харилцах банкны дансны дугаар
  • Данс нээлгэх хураамж болох 5000 төгрөг

Аж ахуйн нэгж шинэ данс нээлгэхэд дараах баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай:

  • ҮЦТТТХТ-д хаягласан данс нээлгэхийг хүссэн албан бичиг /2 хувь/
  • Дансан данхь хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр /2 хувь/
  • Дансыг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтны нотариатаар баталгаажуулсан гарын үсгийн баталгааны маягт /2 хувь/
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /2 хувь/
  • Данс захиран зарцуулагчийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар /2 хувь/
  • Данс нээлгэх хураамж болох 50000(тавин мянган) төгрөг

Нэг. Ерөнхий заалт

1.1. www.gatsuurttrade.com нь “Гацуурт Трейд” компаний интернет данс нээх албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журмаар уг вэбсайтаар үйлчлүүлэх, данс нээхэд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч дансаа нээлгэх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
1.3. “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” /“ҮЦТТТХТ”/ ХХК-ийн төвлөрсөн хадгаламжид данс нээх, мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг хадгалах, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар “ҮЦТТТХТ” ХХК-ийг төлөөлж “ГАЦУУРТ ТРЕЙД” БДК, харилцагч /цаашид харилцагч гэх/ нар харилцан тохирч энэхүү гэрээг байгуулав.
1.4. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд “Гацуурт Трейд” ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид харилцагч гэх/хамтран хяналт тавина.

Хоёр. Вэбсайт түүний үйл ажиллагаа

2.1. www.gatsuurttrade.com вэбсайт нь байнгын ажиллагаатай байж, тогтмол шинэчлэгдэн, зөвхөн данс нээх, хэрэглэгчдэд хөрөнгийн зах зээлийн мэдээллийг цаг алдалгүй хүргэх, шаарлагатай мэдээллээр хангах зорилготой байна.
2.2. Вэбсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэбсайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
2.3. Вэбсайт өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд таны мэдээллийг програмд оруулж, ҮЦТТТХТ (Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв) – д таны дансыг бүртгүүлэхээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгдэж байна.
2.4. Вэб оператор ажлын өдөр 08.00-17.00 , бямба гаригт 10.00 – 13.00 цаг хүртэл ажиллана.
2.5. ҮЦТТТХТ-д данс нээлт: Ажлын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд. ҮЦТТТХТ – ын ажлын ачааллаас шалтгаалж 1-3 хоногийн дотор таны дансыг нээнэ. Ачаалал өндөртэй үед 7 хоног хүртэл хугацаанд данс нээнэ. Энэ нь компанийн зүгээс шалтгаалахгүй болно. /данс нээсний дараа таньд утсаар мэдэгдэх болно./
2.6. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, бусад иргэд, байгууллагын дансыг нээх хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
Гурав. Харилцагчийн эрх, үүрэг
3.1. Төвлөрсөн хадгаламжийн данс нээлгэхдээ шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөнө.
3.2. Төвлөрсөн хадгаламжид хэд хэдэн данстай болно.
3.3. Төвлөрсөн хадгаламжийн дансыг итгэмжлэл олгох, өвлүүлэх, гэрээслэх, бэлэглэх эрхтэй.
3.4. Харилцагч төвлөрсөн хадгаламжийн данс нээлгэх хураамж болон арилжааны гүйлгээний шимтгэл, үйлчилгээний хөлсийг саадгүй төлнө.
3.5. Дансны гүйлгээг шалгаж, өөрийн гарын үсгээр баталгаажсан баримтаар гүйлгээ хийнэ.
3.6. Өөрийн гарын үсгээр баталгаажсан аливаа захиалгаас үүдэн бий болох алдагдлыг бүрэн хариуцна.
3.7. Төвлөрсөн хадгаламжийн дансны үзүүлэлтэд өөрчлөлт орсон тухай бүр “ҮЦТТТХТ”, БДК-д мэдэгдэж зохих өөрчлөлтийг оруулна.

Дөрөв. Компанийн эрх, үүрэг

4.1. Харилцагчийн дансанд хийгдэх гүйлгээний нууцыг хадгалж, гүйлгээг цаг хугацаанд нь түргэн шуурхай гүйцэтгэнэ.
4.2. Харилцагчийн захиалгаар хийгдэх гүйлгээг зөвхөн тухайн харилцагчийн бичгээр өгсөн захиалгыг үндэслэн хийнэ.
4.3. Хадгаламжийн дансанд гүйлгээ хийгдсэний дараа зөвхөн харилцагчийн хүсэлтээр дансны хуулгыг өгнө.

Тав. “ҮЦТТТХТ” ХХК-ийн эрх, үүрэг

5.1. Харилцагчийн хадгаламжийн дансны нууцыг хадгалж, гүйлгээг цаг хугацаанд нь түргэн шуурхай хийнэ.
5.2. Хадгаламжийн данс, арилжааны шимтгэлтэй холбоотой бүхийл журам дүрмийн өөрчлөлтийг олон нийтэд 2 хоногийн дотор мэдээлнэ.
5.3. Хадгаламжийн дансанд гүйлгээ хийгдсэний дараа зөвхөн харилцагчийн хүсэлтээр өөрт нь болон БДК-иар дамжуулан дансны хуулгыг өгнө.

Зургаа. Үнэ, төлбөр тооцоо

6.1. Вэбсайтад байрласан данс нээх хураамж нь банкны хураамж, үйлчилгээний ашиг багтсан үнэ байна.
6.2. Харилцагч төлбөрөө данс нээлт хийсний дараа арилжааны эхний гүйлгээ хийхдээ эсвэл компани дээр өөрийн биеэр ирж төлнө.
6.3. Дараа төлбөрт данс нээх үйлчилгээ нь харилцагчийн алтан цагийг хэмнэсэн хамгийн таатай үйлчилгээ юм.

Долоо. Баримтжуулалт

7.1. Цахим хэлбэрээр данс нээлт хийсний дараа таньд очих “re-play” шуудан цорын ганц баримт болно.

Найм. Бусад заалт

8.1. Харилцагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал компани харилцагчийн утас эсвэл цахим шууданрүү холбогдож лавлагаа хийж болно.
8.2. Харилцагчаас гарсан гомдол, маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
8.3. Харилцагч санал хүсэлт, асуулт, лавлагааг э-шуудан болон чат ашиглан мөн 70113377 утсаар холбогдон хийж болно.

Шимтгэл —– 2%

mse frc ttha masd