7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Унци алтны ханш 1760, тонн зэсийн үнэ 8000 ам.доллар байх төлөвтэй байна.

cold-copperӨнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр Хятадын алтны эрэлт нэмэгджээ.

Тус улсын Хонконгоос худалдан авсан алтны хэмжээ сүүлийн долоон сарынхаа дээд түвшинд хүрсэн нь хөрөнгө оруулагчдын хэрэгцээ хязгааргүй өссөнийг илтгэнэ.

Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа шар металлын үнэ Сингапурын биржид 0.3 хувиар өсөн унци нь 1664, Шанхайн биржид 0.7 хувиар дээшлэн 1668.1 ам.доллартай тэнцэв.

Хонконгоос худалдаж авсан алтыг оруулахгүйгээр тооцоход хятадууд өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар 61.786 кг алт импортолсон нь сүүлийн найман сарынх нь дээд үзүүлэлт болжээ. Тиймээс Хятад улс алтны хамгийн том худалдан авагч Энэтхэгийг гүйцэх магадлалтай хэмээн шинжээчид бичиж байна. Тэдний тооцоолсноор, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятадад ирэх сард тохиох Цагаан сартай холбоотойгоор уг металлын эрэлт өссөөр байх нь.

“Phillip Futures” компанийн хөрөнгө оруулалтын ахлах шинжээч Линетт Танн “2013 оны эхээр алтны үнэ тогтвортой байх төдийгүй эрэлтээс шалтгаалан өөрчлөгдөнө” хэмээн “Bloomberg”-т ярьжээ. Өчигдөр Нью-Йоркийн “Comex” биржид ирэх сард нийлүүлэх алтны үнэ ялимгүй өсөн унци нь 1663 “ногоон”-той тэнцэв. Гэхдээ HSBC банкныхны үзэж буйгаар энэ онд унци алтны үнэ дунджаар 1850 ам.доллар байх гэнэ. Тэд саяхан энэ таамаглалаа 100 ам.доллараар бууруулжээ.

Дэлхийн зах зээлд алтны үнэ дээшилж байгаа бол Лондоны металлын бирж болон Нью-Йоркийн “Comex” биржид нөөц нь өссөнтэй холбоотойгоор зэсийн үнэ доошлоод байна.

Лондоны металлын биржийн нөөц 2.5 хувиар нэмэгдэн, 327.375 тонн болсноор сүүлийн 11 сарынхаа дээд түвшинд хүрлээ. Бас “Comex”-ынх энэ сарын 7-нд 70.712 тоннд хүрсэн нь өнгөрсөн оны тавдугаар сараас хойших дээд үзүүлэлт болж байна.

Гэхдээ энэхүү өсөлт нь уг металлын ханшийг 8000 ам.доллараас доош оруулж “дөнгөсөнгүй”. Өчигдөр тус бирж дэх гурван сарын дараа нийлүүлэх зэсийн үнэ 0.3 хувиар багасан, тонн нь 8059 ам.доллар болов. Мөн Шанхайн биржид дөрөвдүгээр сард нийлүүлэх тонн зэсийн үнэ 58260 юань (9359 ам.доллар)-тай тэнцэж байв.

“Нөөц ихэсч байгаа нь зэсийн эрэлт доошилсныг харуулж байна. Одоогоор зэсийн үнэ өсөх төлөв алга. Гуравдугаар сар хүртэл энэ байдал үргэлжлэхийг үгүйсгэхгүй” гэж “Nanhua Futures” компанийн шинжээч Као Янхуй ярьсан байна.

“BNP Paribas”-ын таамагласнаар, зэсийн үйлдвэрлэл энэ онд 6.9 хувиар өсөх гэнэ. CPM группийн Судалгааны газрын захирал Катерин Вирга “Оюутолгой зэрэг хэд хэдэн томоохон зэсийн орд 2013 онд үйлдвэрлэлээ эхлүүлнэ” гэдгийг онцолжээ. Түүний хэлснээр оны эхний хагаст тонн зэсийн үнэ 8000 ам.доллараас доошлохгүй ч хоёрдугаар хагаст буурах магадлалтай гэнэ.
эх сурвалж: өнөөдөр сонин

Comments are closed.

mse frc ttha masd