7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

ГОВЬ ХК-ИЙН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШИГ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 3 ДАХИН ӨСЖЭЭ

mseМонгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.6 дах заалтад заасны дагуу Хувьцаат компаниуд 2014 оны II улирлын санхүүгийн тайланг 7 сарын 20-ны дотор Монголын Хөрөнгийн Биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг.
Монгол Улсын Сангийн яамнаас дээрх хугацааг Улсын баяр наадам болон амралтын өдрүүдтэй давхцаж байгаатай холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан байна.
2014 оны 07 дугаар сарын 22-ны байдлаар Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нийт 244 хувьцаат компаниас 19 хувьцаат  компани тайлангаа өгч, тайлангийн ирц 7.7 хувьтай байна.
Эдгээр компаниудаас Говь ,Гутал зэрэг компаниудын цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 3 дахин өссөн үзүүлэлтэй байна.

Comments are closed.

mse frc ttha masd