7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

ЖИЛД 10-20 ТЭРБУМИЙН ЗАРДАЛ ХЭМНЭХ ГҮНИЙ ГААЛИЙН АЧИЛТ ЭХЭЛНЭ.

uurhaoУурхайн аман дээрээс гаалийн бүрдүүлэлт хийж, шууд Хятадын Ганц модны боомт руу тээвэрлэх гүний гаалийн асуудлаар Засгийн газраас холбогдох шийдвэр гаргасан.  Холбогдох хууль, дүрэм, журам нь бэлэн болж манай тээвэрлэлтийн компаниуд Хятадын талд бүртгүүлж эхлээд байна.

-Цагаан хадан дээр нэг тонн нүүрсийг ачиж буулгахад 2-3 ам.долларын зардал гардаг ба жилд  6-7 сая тонн нүүрсийг уурхайгаас шууд Хятадын Ганц модны боомтод буулгалаа гэхэд 10-20 тэрбум төгрөгийн зардал мөн хүн хүчний, цалин, цаг хугацааг хэмнэх ба хамгийн чухал нь байгаль орчинг бохирдуулах хорт нөлөөлөл буурах аж.

Ингэснээрээ компани ашигтай ажиллах боломжтой болох ч 7-р сарын 1-нд тогтоох жишиг үнэ буурах хандлагатай байгаа учир  4-5 сарын хугацаанд Чалко компанийн өрийн үлдэгдэл болох 170 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрсийг тус компанид нийлүүлж дуустал ашигтай ажиллах боломж харагдахгүй байна.

 

 

П.Н

Comments are closed.

mse frc ttha masd