7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГААР 52 ДОЛОО ХОНОГТОЙ 2304 ШИРХЭГ ҮНЭТ ЦААС АРИЛЖААЛАГДАВ

mseМонгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжих тухай Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 сарын 21-ний өдрийн 389 тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 11 сарын 05-ны өдрийн 178 тоот тушаал гарсан.

Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 11 сарын 11-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 16.25 хувийн өгөөжтэй, 230 400 000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 2 304 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа
эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

Comments are closed.

mse frc ttha masd