7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

КАСТОДИАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ БАТЛАГДЛАА

sanhuugiin-zohitsuulah-horoo-middle2013 онд УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн баталснаар кастодиан хэмээх шинэ төрлийн үйлчилгээ Монголын санхүүгийн зах зээлд нэвтрэх эрх зүйн боломжтой болсон юм.

Үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийн томоохон, чухал байгууллагуудын нэгд кастодиан зайлшгүй орох бөгөөд энэ нь тухайн оронд хувьцаа болон бусад төрлийн үнэт цаасаар хийгдсэн хөрөнгө оруулалтыг бүрдүүлдэг учир тус үйлчилгээ нь үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд хөрөнгө оруулагчийн үнэт цаас болон бусад хөрөнгийг найдвартай хадгалах, тэдгээрийн дансны мэдээллийг нэгтгэх, хөрөнгөтэй холбогдсон татварын үйлчилгээг үзүүлэх, хөрөнгө оруулагчийн хувьцаагаар баталгаажсан эрхийг хэрэгжүүлэх зэрэг олон төрлийн үйлчилгээг хөрөнгө оруулагчдад бүрэн үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм.

Comments are closed.

mse frc ttha masd