7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫГ 3 АНГИЛАЛД ХУВААЛАА

mseМонголын хөрөнгийн биржийн “Бүртгэлийн журам” шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 12 сарын 02-ны өдрийн 202 тоот тушаалаар биржид бүртгэлтэй хувьцаат компаниудыг I, II, III гэсэн шинэ ангилалд хуваалаа. Энэхүү тушаал 2014 оны 12 сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэнэ.
Ингэснээр Монголын хөрөнгийн биржийн
         I ангилалд:     0 компани
        II ангилалд: 89 компани
        III ангилалд: 148 компани багтаж байна.
Бүртгэлийн I ангилалд компанийн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, мөрдлөг болгон ажилладаг, зах зээлийн үнэлгээ өндөртэй, хөрвөх чадвар  сайтай, нэр хүндтэй хувьцаат компаниуд багтах бол II ангилалд үнэ цаас нь биржээр тогтмол арилжигддаг, компанийн зах зээлийн үнэлгээ нь тодорхой шалгуурыг хангасан, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүртгэгдэж байгаа юм.
Харин III ангилалд эрсдэл өндөртэй жижиг дунд хэлбэрийн компаниуд, 100 хувь төрийн өмчит хувьцаат компаниуд болон Санхүүгийн зохицуулах хорооноос арилжааг нь зогсоогоод байгаа арилжааны идэвхи сул компаниуд багтаж байна.
Бүртгэлтэй компаниудыг ангилалд хуваасан жагсаалтыг энд дарж үзнэ үү

Comments are closed.

mse frc ttha masd