7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

МОНГОЛ БАНК ВАЛЮТЫН ЗАХАД АМ.ДОЛЛАР НИЙЛҮҮЛЭВ.

Mongol Bank2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаагаар банкуудад 20 сая ам.доллар худалдаж, банкуудаас 155.0 сая юань худалдан авах санал ирүүлснийг 100% биелүүлэн валютын захад ам.доллар болон юань нийлүүлэв.

2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Монголбанк банкуудад 28.0 сая ам.долларыг своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлэв.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

 

эх сурвалж: Монгол банк

Comments are closed.

mse frc ttha masd