7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

НООЛУУР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

zasagНоолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгож, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө гаргаснаар одоогийн үйлдвэрүүдийн нөөцөлдөг 3000 орчим тн ноолуур дээр нэмж 1670 орчим тн түүхий ноолуур бэлтгэнэ. Нэмж авсан ноолуураас жилийн хугацаанд 864 тн самнасан ноолуур бэлтгэж экспортлох боломжтой.

Самнасан ноолуурыг экспортод  гаргаснаар 77,5 сая ам.доллар буюу 154 тэрбум төгрөгийн экспорт хийж, 54 тэрбум төгрөгийн орлого нэмж олох боломжтой гэж тооцоолж байна.

Түүхий ноолуурыг 100 хувь дотооддоо боловсруулж, эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүр нэмэлтээр хөнгөлөлттэй зээлийн 300 орчим тэрбум төгрөгийн хэрэгцээ шаардлага байдаг байна.

Манай улс 2014 онд 19,2 сая ямаанаас 7000 орчим тн ноолуур бэлтгэжээ. Энэ нь түүхий ноолуурын дэлхийн хэрэгцээний 40 хувийг бүрдүүлдэг бол 50 хувийг нь БНХАУ, үлдсэн 10 хувийг бусад улс нийлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар ноолуур боловсруулах салбарт 130 гаруй жижиг, дунд, том үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж, нийт 700 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл хийж үүнээс 600 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн экспортолж  байна. Гэвч бэлтгэж буй ноолуурын 85 орчим хувийг зөвхөн угаасан, самнасан хэлбэрээр буюу өртөг бага шингээж экспортолсон нь нийт экспортын 85 хувийг бүрдүүлж байна. Ноолууран түүхий эдээ дотооддоо 100 хувь боловсруулбал 2 их наяд төгрөгийн үйлдвэрлэл хийх боломжтой юм.

 

Comments are closed.

mse frc ttha masd