7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН САНХҮҮЖИЛТЫГ ХОЙШЛУУЛАХААР БОЛЖЭЭ

otТуркойз хилл ресурс буюу  Оюу Толгойн 66 хувийг эзэмшигч компаниас 2013 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлан гарсантай холбогдуулан хэвлэлийн мэдээ гаргав. Үүнд:

“Оюу Толгой” компани 2013 оны долдугаар сарын 9-нөөс Хятадын хэрэглэгчдэд зэсийн баяжмалаа нийлүүлж эхэлсэн бөгөөд анхны  экспортын хэмжээ 5800 тонн байв.

2013 оны долдугаар сарын 30-ны байдлаар Оюу Толгойд 50,200 тонн  баяжмалын бэлэн нөөц байсан бөгөөд 2013 онд 75,000 – 85,000 тонн баяжмал үйлдвэрлэх төлөвтэй байна.

Монгол Улсын Засгийн газартай хамтран тулгамдсан асуудлаа шийдвэрлэж,  хугацааг тохиролцох хүртэл Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүжилтийг хойшлуулах болов. Гэсэн мэдээлэл гаргажээ.

МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуяг хөрөнгө оруулалтыг ТУЗ-аараа хэлэлцэх хэрэгтэй гэж мэдэгдэж байсан ч хөрөнгө оруулагчид өөр мэдэгдэл хийлээ.

 

П.Н

 

Comments are closed.

mse frc ttha masd