7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

ТАВАН ТОЛГОЙ ТЭРГҮҮТЭЙ ХК-ИУД КОМПАНИЙН САЙН ЗАСАГЛАЛЫН ЗАРЧМЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

mseМонголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь СЗХ-ны 2014 оны 162 тоот тогтоолоор батлагдсан “Компанийн засаглалын кодекс”-т тусгагдсан ил тод, нээлттэй, эрх тэгш, хяналттай, хариуцлагатай сайн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллаж, нийтэд тайлагнаж байх шаардлагатай байдаг.
Хувьцаат компани нь үйл ажиллагаандаа засаглалын зарчмыг хэвшүүлэн өөрийн засаглалын төвшинг үнэлж, түүний хэрэгжилтэд зохицуулах эрх бүхий байгууллагын зүгээс хяналт тавин, заавар зөвлөгөө өгч, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлж байх нь цаашид үнэт цаас гаргагчдын хөрөнгө оруулалт татах чадварыг дээшлүүлэхээс гадна нэр хүнд, цар хүрээгээ тэлэхэд төдийгүй Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр болох юм.
Монголын хөрөнгийн бирж, Компанийн засаглалын үндэсний зөвлөл болон ТОП-20 индексийг бүрдүүлэгч “Таван толгой”, “Гермес центр”, “Материал импекс” болон “Мах импекс” хувьцаат компаниуд Сайн засаглалтай хувьцаат компани болохоор хичээж ажиллах “ТУНХАГ БИЧИГ”-т гурвалсан гарын үсэг зурж баталгаажуулаа.

Comments are closed.

mse frc ttha masd