7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Брокер дилерийн компанийг хэрхэн сонгох вэ?

Гацуурт Трейд1.    Байршил: Одоогийн энэ их хотын түгжрээтэй үед таны ажил, гэр аль эсвэл хотын төвд байршил сайтай олоход амархан БДК-нийг сонгох нь таны цаг завыг хэмнэх болно. Тиймээс та байршлыг харгалзан үзээрэй.
2.    Албан ёсны эрх: Тухайн БДК нь хөрөнгийн биржэд бүртгэлтэй юу эсвэл үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэхийг шалгаж үзэхэд илүүдэхгүй биз.
3.    Шимтгэл: БДК дээр ирээд дараагийн асуух зүйл бол гүйлгээнээс авах шимтгэл нь хэд байдгыг асуух хэрэгтэй. Шимтгэл нь аль бага байх нь танд ашигтай байна. Гэхдээ хэдий шимтгэл бага ч туршлага бага үйлчилгээ султай бол шимтгэл бага байхыг хэрэг гарах болов уу гэдгийг анхаарч үзээрэй.
4.    Цаг бол алт: Хөрөнгийн зах зээл дээр хурд бол чухал зүйл. Тэр тусмаа брокер бол танд энэ зах зээл дээр хөл тавих гүүр чинь болж , таныг үйлчилж, мэдээллээр хангах ёстой. Гэтэл үйлчилгээ муутай, удаан хөдөлгөөнтэй, мэдээллээр хангадаггүй байвал та сонголтоо дахин нэг бодож үзсэн нь дээр.
5.    Үйлчилгээ: Одоогийн энэ их завгүй, нийгмийн ачаалалтай үед ажил, гэр аль байгаа газраасаа залгаад хүссэн үйлчилгээгээ авах боломж нээлттэй болсон үе.  Тиймээс таныг залгахад хэрэгтэй, хүссэн мэдээллийг өгч чадах брокерийг сонгох хэрэгтэй. Мэдээлэл асуусны төлөөтаныг заавал өөрийн биеэр ир гэж хэлэх брокер ажлаа сайн мэдэхгүй л байна гэсэн үг. Гэхдээ заавал өөрийн биеэр ирэх шаардлагатай зарим зүйлс байгаа гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн хэр олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэгийг нь асуу. Арилжааны, хувьцааны, эдийн засгийн, мэдээллийн гээд олон талт судалгаануудыг хийдэг үү? Ханш хэт хэлбэлзлэх үед таньд дохио өгдөг үү? Мэдээллээр бүрэн дүүрэн хангаж чаддаг уу? гэдгийг нь бас судал. Аль болох олон төрлийн чанартай үйлчилгээ үзүүлдэг брокерыг сонгох нь хамгийн чухал.
6.    Мэдээллийн далай: Таныг хөрөнгийн зах зээлд хөл тавихад тань хөлд оруулж өгөх хүн бол брокер. Тиймээс брокер тань шаардлагатай үед бүхий л үнэн бодит мэдээлэл, судалгаагаар хангаж мөн тодорхой хэмжээний зөвлөгөө өгөх чадвартай байх нь сайн. Та зөв мэдээлэлтэй байж сонголтоо зөв хийнэ шүү дээ.
7.    Бусдын яриа: Сонгох гэж буй БДК-нийн чинь талаар бусдын хандлага хэр байгааг асуугаад үзэх хэрэгтэй. Мэдээж тухайн компаниар үйлчлүүлдэг хүн л брокер нь хэр вэ гэдгийг түвэггүйхэн хэлээд өгнө.
8.    Хэрэглэгч хаан: Таны төлөө чин сэтгэлээсээ ажиллаж чадах брокерийг сонгоорой. Их эсвэл бага мөнгөөр арилжаа хийдгээс хамаарч ялгаварлах эсвэл хөгшин, залуу, хувцаслалт гэх мэт гадаад байдлаар нь ялгаварлах хандлага байдаг. Тиймээс харилцааны өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, үйлчлүүлэгчийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй брокерийг сонгоорой.
9.    Тэд хэр хөгжих чадвартай вэ?: Эцэст нь хэлэхэд, хамгийн чухал зүйл бол харилцагчдынхаа төлөө шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүнийг тогтмол нэвтрүүлдэг, шинийг санаачилж, хэрэгжүүлж, амжилттай үр дүнд хүрж чаддаг тийм л брокерийг сонго. Үүний тулд өнгөрсөн хугацааны түүхийг нь судал. Электрон хаягыг нь нэг нэгэнгүй ухаж үз. Шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хугацааны давтамж, танилцуулгатай танилц. Брокер тань хөгжвөл та бас хөгждөг юм. Хөрөнгийн зах зээл гэдэг зогсохоо мэдэхгүй хөгжиж, ядрахаа мэдэхгүй судалж, үхэхээ мэдэхгүй суралцаж байдаг тийм л байгууллага, хөрөнгө оруулагчид хамгийн том амжилтанд хүрдэг газар.

Comments are closed.

mse frc ttha masd