7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Ногдол ашиг

European-Bond-Market-Structure-300x198Хувьцаат компани нь олсон ашгаа 2 зүйлд зарцуулдаг.
1.    Хувь нийлүүлэгчдэд буюу компанийнхаа хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр тараах
2.    Хуримтлагдсан ашиг болгож бизнестээ дахин хөрөнгө оруулалт хийх
Ногдол ашиг: Өөрийн компанийн хувьцаа эзэмшигчиддээ хөрөнгө оруулсаных нь төлөө төлж буй мөнгөн төлбөр юм. Өөрөөр хэлбэл компанийн тухайн жилийн цэвэр ашгийн хуваарилалт бөгөөд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг. Хувьцаа эзэмшигч нь компанийн татвар төлсөний дараах цэвэр ашгаас өөрийн эзэмшиж буй хувьцааны тоонд ногдох ашгийг хүртдэг. Түүнчлэн эзэмшиж буй хувьцааныхаа төрлөөс хамаарч ногдол ашгаа ялгаатай байдлаар авна. Үүнд:
•    Энгийн хувьцаа: Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу ногдол ашиг авна.
•    Давуу эрхийн: Давуу эрхийн хувьцаа нь банкны зээл, бондын хүүтэй адил анхнаас нь тогтоосон тогтмол хувьтай ногдол ашиг авдаг ба энгийн хувьцаа эзэмшигчээс тэргүүн ээлжинд ногдол ашгаа авна. Хэрэв компани мөнгөний гачаалаас болоод тухайн жилд ногдол ашиг тараагаагүй бол дараа жил нь 2 жилийн ногдол ашиг нөхөн тараана.

Comments are closed.

mse frc ttha masd