7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Танин мэдэхүй: “Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг төрөөс хэрхэн хамгаалдаг вэ?”

money11990 онд Манай улс төрийн мэдлийн 476 улсын үйлдвэр /хоршооллуудыг ХК болгож нэмж тооцсон тоо/ -үүдийн үнэлгээг гаргаж тухайн үеийн нийт хүн ам болох 1,989,000 хүнд хуваахад нэг хүнд 7000 төгрөг ногдохоор тоцоо гарсан байна. Үүнийг үндэслэн ард иргэд 7000 төгрөгийн эрхийн бичиг болох цэнхэр ягаан тасалбарын эзэмшигч болсон байна. Тэр үед ард иргэдийн дунд хөрөнгийн зах зээлийн талаар төдийлэн сайн ойлголтгүй байсны улмаас хаана ямар компанид хөрөнгө оруулалт хийж хувьцаа эзэмшигч болж хөрөнгийн зах зээлийн үр өгөөжийг хүртэхээ ойлгохгүй байлаа. Зарим нэг тохиолдолд бэлэн мөнгөөр худалдаалах явдал ч гарч байлаа. Он цаг улиран өнгөрөхийн хэрээр цэнхэр ягаан тасалбарын сураг алдарч хөрөнгийн зах зээлд итгэх итгэл нь суларч байсан үе саяхан.
Гэсэн хэдий ч төр засаг бидэнд дахин нэг боломж олгож эх хувь хишгээ хүртээхээр болж “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон билээ. Иймд ард иргэд бид дахин 1990 оны алдааг давтахгүйн тулд Хөрөнгийн Зах Зээл дээр болж буй үйл явдал, мэдээллээс хол тасрахгүй хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчдийн эрх үүргийг төрөөс хэрхэн хамгаалдаг талаар мэддэг байх шаардлагатай болж байна.
Хөрөнгийн зах зээлийн гол оролцогч болох үнэт цаас /хувьцаа/ гаргагч компани, зах зээлийн мэргэжилтнүүдийн хууль бус үйлдлээс хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчдийн хамгаалах зорилгоор төрөөс хяналт, зохицуулалт хийдэг. Манай улсын хувьд энэхүү төрийн зохицуулагч эрх бүхий байгууллага нь Санхүүгийн Зохицуулах Хороо юм.
Зах зээлийн үйл ажиллагааг ил тод шударга явуулах үүднээс төрөөс хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, тогтоомж гаргадаг. Санхүүгийн Зохицуулах Хороо ҮЦЗЗ-ийн тухай хууль, Компанийн тухай хууль, Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх зүйн байдлын тухай хууль зэрэг хуулийн хүрээнд хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, дээрх хуулиудад нийцүүлэн нарийвчилсан журмууд гаргаж, хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг байна. Тиймээс иргэн та үнэт цаас, хөрөнгө оруулалттай холбоотой аливаа хууль бус үйлдлийн улмаас хохирсон бол өргөдөл, гомдлоо дээрх эрх бүхий байгууллагад гаргах эрхтэй байдаг байна.
2011 оны 11-р сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөж байгаа компанийн тухай хуулинд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг түлхүү анхаарсан хууль болсон гэж үздэг байна. Тус хуулинд үнэт цаас гаргагч компаниудад жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахын тулд тэдний төлөөлөл болсон хараат бус гишүүдийг туухайн компанид ажиллуулах нь хамгийн оновчтой шийдвэр болсон байна. Хараат бус гишүүн нь 5-аас дээш хувийг эзэмшдэггүй хувьцаа эзэмшигч сонгогдох эрхтэй бөгөөд ТУЗ-д жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл орох боломж нь нээлттэй болж байна. Компанийн тухай хуулийн бас нэг чухал зүйл заалт нь нэг ширхэг хувьцаа эзэмшигч ч хөрөнгө оруулсан компанийх нь удирдлагууд ямар нэгэн байдлаар хууль зөрчиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг байна.
Жижиг хувьцаа эзэмшигчид брокерийн компани болон томоохон хөрөнгө оруулагчдад хувьцаагаа зөвшөөрөлгүй алдсан, ногдол ашгаа авч чадаагүй бол шүүхэд хандах бүрэн эрхтэй байдаг байна.
Эх сурвалж: Гацуурт Трейд

Comments are closed.

mse frc ttha masd