7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

ТОП 20 индексийн тухай

top20
Үнэт цаасны индекс нь тухайн зах зээлд арилжигдаж буй багц хувьцааны үнэ ханшийн өөрчлөлтөөр илэрхийлэгдэх зах зээлийн ерөнхий чиг хандлага, эдийн засгийн барометр юм.
Индексийг хамрах хүрээгээр нь:

  1. Бүс нутаг, дэлхийн нидекс (Global or world stock market index)

–          MSCI (дэлхийн 24 орны 1500 компани)
–          MSCI ACWI (дэлхийн 45 орны компаниуд)
–          S&P Global 100 (Дэлхийн шилдэг 100 компани)

  1. Үндэсний индекс (National index)

–          АНУ: S&P 500
–          Япон: Nikkei 225
–          Англи: FTSE 200
–          Монгол: ТОП 20
Гадаадын хөрөнгийн биржүүдийн индексийн багцад 500, 225, 200-н компани багтаж, тухайн орныхоо Хөрөнгийн зах зээлийг тодорхойлж байдаг. Харин манай улсын хувьд одоогийн байдлаар 20 компани индексийн багцад ордог.
Индексийг тооцох аргаар нь:

  1. Үнийн арга (price weighted) – DJIA/Dow Jones Industrial average/30
  2. Үнэлгээний арга (market value weighted) – S&P 500, ТОП 20 гэх мэт.

Томоохон хөрөнгийн биржүүдийн индекс тооцдог аргачлал:

Dow Jones Industrial Average: DJIA=(∑p)/d

p = price Багцад орсон үнэт цаасны ханш
d = Divisor Хуваагч /Хуваагч нь анх 12 гэсэн тоо байсан бол өнөөдөр 0,132129493 болсон/

Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекс тооцох аргачлал

Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 300 гаруй ХК байдаг.  Эдгээр компаниудаас зах зээлийн үнэлгээ, арилжааны идэвхээрээ бусдаасаа манлайлдаг шилдэг 20 компанийг ТОП-20 индекс гэж нэрлэдэг. ТОП 20 компанийн үнэт цаасны ханш, эрэлт нийлүүлэлтээсээ шалтгаалж буурах тохиолдолд индекс дагаад буурч, өсвөл дагаад өсч байдаг. 2000 оноос эхлээд индексийн журамд өөрчлөлт орж ТОП-75 индекс тооцдог байснаа ТОП-20 болж өөрчлөгджээ. ТОП-20-г шалгаруулахдаа хагас жил тутамд 2 янзын шалгуураар сонгон шалгаруулж багц бүрдүүлэн тооцдог байна. Тэгэхлээр дараах 2 үзүүлэлтээр бүх компаниуд дээр индекс тооцно гэсэн үг.

  1. Зах зээлийн үнэлгээ – Тухайн ХК-нийн хувьцааны тоог тухайн өдрийн арилжааны хаалтын ханшаар үржүүлж гаргана.
  2. Арилжааны өдрийн дундаж гүйлгээ – Тухайн үнэт цаасны сүүлийн хагас жилд арилжигдсан арилжааны үнийн дүнг арилжаа явагдсан өдөрт нь хувааж гаргана.

Хэрэв 2 компанийн үзүүлэлт адил байвал зах зээлийн үнэлгээ өндөртэй компанийг сонгон авна.
Монголын ТОП-20 индескийн тодорхойлох аргачлал тийм ч тохиромжтой зөв аргачлал биш гэж яригддаг. Учир нь:
–           ТОП-20 индекст орох компанийн тоо цөөн
–          Зах зээлийн үнэлгээ өндөр 3-4 ХК-нийн ханшийн өсөлт индексэд хэт их нөлөөтэй
–          “Лот”-ын дүрэм байхгүйгээс цөөн тооны хувьцааны арилжаагаар ханш өндөр хувиар хэлбэлздэг
–          Хаалтын ханш сонгон авах аргачлал тохиромжтой бус
–          Индекст багтаж буй үнэт цаасны хөрвөх чадвар муу гэх зэрэг дутагдлууд байгаа аж.

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг Эндээс аваарай

Эх сурвалж: Гацуурт Трейд

Comments are closed.

mse frc ttha masd