7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Ханшийн зөрүүнээс ашиг олох

Өнөөгийн энэ завгүй, өрсөлдөөнтэй зах зээлийн үед хүн бүр хувийн бизнес эрхэлж чадахгүй, мөнгө төргөгөөр дутмаг, хийж буй ажлынх нь цалин хангалтгүй гээд асуудлууд олон бий. Тиймээс ажлаас гадуур нэмэлт орлого олж, мөнгөө өсгөх сонирхол хүн бүрт байдаг. Энэ боломж нь хөрөнгийн зах зээлд оролцох гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Хувьцаа эзэмшигч нь хувьцаанаас 2 төрлөөр ашиг олох боломжтой ба эхний арга болох ханшийн зөрүүнээс ашиг олох аргын талаар юуны түрүүн танилцуулъя. 2 дах аргыг дараагийн цуврал зөвлөгөөгөөр танилцуулах болно.
Монголын хөрөнгийн зах зээл дээр 330 хувьцаат компанийн хувьцаа бүртгэлтэй байдаг. Гэхдээ тогтмол буюу идэвхтэй  арилжаалагддаг хувьцааг сонгож арилжаанд орох  нь мэдээж ашигтай.   Сонгосон хувьцаагаа хямд байхад нь худалдан авч, үнэ нь өссөн үед худалдах замаар ханшийн зөрүүнээс ашиг олж болдог. Энэ нь богино хугацаанд мөнгөө өсгөж, ашиг олох зорилготой  хийгддэг хөрөнгө оруулалт тул тодорхой мэдлэг, мэдээллийг эзэмшсэн байх шаардлагатай. Ханшийн зөрүүнээс ашиг олоход богино хугацаанд шийдвэр гарган, хувьцаа авах эсвэл зарахаа шийдэх мэдрэмжтэй байх нь маш чухал. ttl hansh
Жишээ: 1995 онд “Тавантолгой” ХК-нийн хувьцааны нэрлэсэн үнэ 100₮ байсан. 2010 оны 4-р сард дунджаар 200’000₮ байж байгаад 9-р сар гэхэд 700’000₮ орчим болж 2011 оны 2-р сар гэхэд 1,4 сая төгрөг болтол өсөж байсан.  Энэнээс харахад ханшийн зөрүүнээс өндөр ашиг олох боломжтой юм. Мэдээж та сонголтыг маш зөв хийх хэрэгтэй. Сонголтоо зөв хийхийн тулд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай. Таны сонголт мэргэн байх болтугай.

Та манай компанийн үнэгүй сургалтанд хамрагдаж мэдлэгээ дээшлүүлээрэй.

Comments are closed.

mse frc ttha masd