7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Хувьцааны талаар товчхон

Та бүгд 90 оны их хувьчлалын үед ард иргэдэд тарааж байсан цэнхэр тасалбарыг санаж байгаа байх. Гэхдээ тэр үеийн хүмүүсийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг маш хомс байсан. Мэдээж одоо үед 1990 оны цэнхэр тасалбараас арай илүүгээр хувьцаа гэдгийг ойлгож эхэлсэн ч ихэнх иргэдийн хувьд хувьцаа гэдэг шинэ сэдвийн нэг байсаар байгаа. Тэгэхээр хувьцаа гэж юу вэ гэдгээс  эхэлж иргэдэд тодорхой ойлголт өгөх хэрэгтэй гэж бодож байна. За тэгэхээр хувьцаа гэж чухам юу болох талаар танилцуулъя. Үнэт цаасыг дотор нь гурав ангилдаг.

1. Хувьцаа

2. Бонд/Өрийн бичиг

3. Дериватив/Үүсмэл үнэт цаас.

Монголын хувьд үүсмэл үнэт цаасыг хараахан хэрэглэдэггүй бөгөөд хувьцаа болон бондыг өргөн хэрэглэдэг.

Хувьцааг үнэт цаасны тухай хуулийн 3.1.5-д тодорхойлохдоо: компанид хөрөнгө оруулж түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас гэсэн байна.

Энэ нь товчхондоо хөрөнгө эзэмших эрхийн баталгаа буюу өөрөөр хэлбэл ямар нэг компанийн өмчийн тодорхой хувийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг юм. Жишээ нь: “Эрдэнэс Тавантолгой” ХК нь компанийнхаа (компанийн гаргасан 15 тэрбум хувьцааны 20% буюу 3 тэрбум хувьцааг нийт хүн амын тоонд хувьцаахаар 1 хүнд 1072 ширхэг хувьцаа ногдож байгаа) хувьцааг ард иргэддээ үнэгүй эзэмшүүлэхээр болсон байгаа. Хэрэв та хувьцаа эзэмшихээр сонголт хийсэн бол та “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшигч буюу 1072 ширхэг хувьцааг нь эзэмшиж буй өмчийн эзэн гэсэн үг юм. 1072 ширхэг хувьцаа үүнийг баталгаажуулж буй баримт болох нь. Та тэгэхээр өөрийн нэр дээр хувьцааг баталгаажуулахын тулд юун түрүүнд хувьцааны данстай байх шаардлагатай.

Хувьцаа нь дотроо хэлбэрийн хувьд биет ба биет бус гэж ангиллагддаг. Биет гэдэг нь тусгайлан хэвлэн гаргасан биет үнэт цаас байна. Биет бус гэхээр цахим хэлбэрээр компьютерийн санах ойд хадаглагдаж байдаг байна. Манай Монголд анхнаасаа биет бус хэлбэрээр хувьцаа гарч байсан ба биет хэлбэрээрээ хувьцаа байдаггүй. Хувьцаа эзэмшигчийн хувьцаа нь “ҮЦТТТХТ” ХХК-нийн цахим санд тухайн хүний нэрээр хадгалагдаж байдаг.

Мөн хувьцааг эзэмших эрхийн нь хэмжээгээр энгийн ба давуу эрхийн хувьцаа гэж 2 төрөлд хуваадаг. Тэгэхээр хувьцаа нь төрлөөсөө хамаарч эдлэх эрх нь ялгаатай байдаг байна.

Энгийн хувьцаа гэдэг нь: Хувь нийлүүлэгчдийн хуралд орж тухайн компанийн үйл ажиллагааны талаар санал өгч, эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр ногдол ашиг хүртдэг.

Давуу эрхийн хувьцаа нь: Хувь нийлүүлэгчдийн хуралд санал өгөх эрхгүй ба жил болгон тогтмол ногдол ашиг энгийн хувьцаа эзэмшигчээс түрүүлж авна. Мөн компани татан буугдах тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг худалдсан орлогоос тэргүүн ээлжинд хувь хүртдэг байна.

Мэдээж хувьцаанд давуу болон сул тал гэж бий.

Давуу тал:

  1. Ногдол ашиг авах
  2. Ханшийн зөрүүнээс ашиг олох (хямд байхад нь худалдаж аваад үнэд орохоор нь зар)
  3. Саналын эрх эдэлж, компанийн удирдлага шийдвэр гаргах үйл явцад оролцох
  4. Хөрвөх чадвар сайтай (хүссэн үедээ худалдаж болно)
  5. Инфляцид өртөхгүй

Сул тал:

  1. Хувьцаа ханшийн уналтад орох
  2. Компани дампуурах магадлалтай
  3. Ашиг их бол эрсдэл бас өндөр байна

Эцэст нь дүгнэж хэлэхэд ХУВЬЦАА нь:

  1. Хугацаагүй үнэт цаас
  2. Өмчийг илэрхийлэгч

Хувьцаа эзэмшигч нь:

  1. Хувьцаат компанийн хамтран эзэмшигч
  2. Хувьцаанаас үүсэх эрхийг эдлэгч байх нь

Comments are closed.

mse frc ttha masd