7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Хувьцаа эзэмшигчийн эрх

erkhХувьцаа эзэмшигч гэж хэнийг хэлэх вэ?
Хуулинд дараах байдлаар тодорхойлсон байдаг. “Компанийн давуу эрхийн болон энгийн хувьцаа эзэмшиж буй этгээдийг хувьцаа эзэмшигч гэнэ.”
Харин үүнийг энгийн үгээр тайлбарлавал та аль нэг хувьцаат компаний тодорхой хувийг  эзэмшиж байгааг гэрчилсэн үнэт цаас буюу хувьцаа эзэмшиж байна гэсэн үг юм.
Харин та хувьцаа эзэмшигч бол дараах эрхүүдийг эдлэх ёстой байдаг байна.
Тэргүүн ээлжинд та өөрийн эзэмшиж буй хувьцаагаа худалдах, бэлэглэх, өвлүүлэх эрхтэй.
Компани ашигтай ажилласан жилдээ ногдол ашиг тараах шийдвэр гаргасан тухай бүрт ногдол ашиг авна.
ХНХ /хувь нийлүүлэгчдийн хурал/-д оролцох эрхтэй бөгөөд өөрийн эзэмшиж буй хувьцааны тоогоор санал өгөх эрхтэйгээр оролцдог байна. Мөн ХНХ хуулинд заасан хугацаандаа хуралдахгүй бол хурал зарлан хуралдуулах эрхтэй байдаг байна.
Компани татан буугдсан эсвэл дамдуурсаны дараагаар бүх эд хөрөнгийг худалдан борлуулж зээлдүүлэгч нарын өр төлбөрийг барагдуулсаны дараагаар өөрийн эзэмшлийн хувьцаанд оногдох хувийг авах.
Хуулиар зөвшөөрсөн бичиг баримттай танилцах эрхтэй бөгөөд та өөрийн харилцдаг БДК-аар дамжуулан шаардлагатай бичиг баримттай танилцах боломжтой.
Компани нэмж хувьцаа гаргаж байгаа тохиолдолд тухайн хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдаж авах эрхтэй ба хувьцаа нэмж эзэмшихэд хязгаарлалт байхгүй бөгөөд мөн жижиг хувьцаа эзэмшигчид хувьцаагаа буцаан худалдаж авахыг компаниасаа шаардах эрхтэй байдаг байна.
Хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдсөн бол эрх бүхий байгууллагад өргөдөл хүсэлт гаргаж, холбогдох хууль хяналтын байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэх эрхтэй.

Comments are closed.

mse frc ttha masd