7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Хувьцаа эзэмшигч таны эрх зөрчигдөж байна уу?

censorship-1Үнэт цаас гаргагч компанийн хувьд хувьцаа эзэмшигч гэдэг нь маш олон тооны хүмүүс байдаг учраас бүгд тэгш эрхтэй байж чаддаггүй байна. Компанийн удирдлагууд болон ТУЗ-ийн гишүүд нь хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах ёстой.
Хувьцаа эзэмшигчид эрх үүргээ тодорхой мэдэхгүйгээс болж эдлэх ёстой эрхээ эдэлж чаддаггүй. Эрх нь зөрчигдсөн бол хаашаа хандахаа мэдэхгүй байх асуудал их гардаг.
Хамгийн энгийн жишээ хэлэхэд 1990 оны их хувьчлалын цэнхэр тасалбараараа  хувьцаа худалдаж авсан иргэдийн дунд эрх нь зөрчигдсөн асуудлууд их гардаг байна. Жишээлбэл: ХНХ-д оролцож чадаагүй, ногдол ашиг авч байгаагүй, өөрийн эзэмшлийн хувьцаа нь аль брокер дилерийн компани дээр бүртгэлтэй эсэхээ мэддэггүй гэх мэт нийтлэг асуудлууд түгээмэл байна. Үүнээс үүдэлтэйгээр зарим нэг эрхүүд зөрчигдсөөр байдаг байна.
Хувьцаа эзэмшигчийн эрх хэрхэн зөрчигдсөнөөс үүдэн хаана ямар эрх бүхий байгууллагад  өргөдөл гомдол гаргаж асуудлаа шийдүүлж болох тал дээр хэд хэдэн зөвлөмж өгье!
Хэрвээ таны эзэмшиж буй үнэт цаас гаргагч компани хуулинд заасан хугацаандаа ХНХ зарлахгүй мөн ногдол ашиг тараах шийдвэр гарчаад байхад ногдол ашиг тараахгүй байгаа тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны хороонд өргөдөл гаргаж шалгуулж асуудлаа шийдүүлэх боломжтой.
Таны эзэмшиж буй хувьцааг хууль бусаар зөвшөөрөлгүй зарсан, бусдад шилжүүлсэн, мөнгөн хөрөнгийн үрэгдүүлсэн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргана.
Санхүүгийн зохицуулах хороонд  өргөдөл гаргахдаа дараах бичиг баримтуудыг бүрдүүлж хавсаргасан байна.
1.Гарсан зөрчил, хууль бус үйлдлийн талаар албан ёсоор бичгээр тайлбар гаргуулан авсан байх
2.Хувьцаа зөвшөөрөлгүй худалдсан анхан шатны баримтуудын хуулбарыг холбогдох БДК-наас гаргуулан авч хавсаргасан байх. Үүнд: захиалгын гэрээ, дилерийн даалгавар, бэлэн мөнгө хүссэн өргөдөл, бэлэн мөнгө тараасан жагсаалт гэх мэт.

 

Comments are closed.

mse frc ttha masd