7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

ҮЦЗЗ-ийн мэргэжлийн оролцогч байгууллага

UntitledҮнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагын эрх бүхий дээд байгууллага бол Санхүүгийн зохицуулах хороо юм. Тус байгууллага нь хөрөнгийн зах зээл дээр оролцогч  мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих ба холбогдох хууль журам боловсруулах буюу хэрэгжүүлэх, тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудад үйл ажиллагаа явуулах эрх олгох болон хүчингүй болгох, мэргэжилтнүүдэд мэргэжлийн эрх олгох аттестачлах, хөрөнгө оруулагчдын гомдол санал хүлээн авч, холбогдох хууль хяналтын байгууллагуудад шилжүүлж шийдвэрлүүлэх үйл ажиллагаа явуулдаг байна.

Хөрөнгийн бирж нь үнэт цаасны арилжаа эрхлэн явуулах болон хуулиар хориглоогүй бусад ажил, үйлчилгээ үзүүлдэг компани юм. Хөрөнгийн бирж дээр  арилжаанд оролцохын тулд хөрөнгө оруулагчид БДК-аар дамжуулан оролцох ба тусгай зөвшөөрөл бүхий БДК-нууд нь хөрөнгийн биржид суудалтай гишүүн байх ёстой. Хөрөнгийн бирж нь арилжаа явуулах нөхцөлөөр хангасан зориулалтын байр, тоног төхөөрөмж, мэдээллийн сүлжээгээр хангах ёстой бөгөөд арилжаалагдаж буй үнэт цаасны үнэ, ханшийг зохиомлоор нэг хэмжээнд барих, өсгөх, бууруулахаас сэргийлэх арга хэмжээ авдаг байна.

Төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн байгууллага нь үнэт цаас хадгалах хадгаламжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага бөгөөд үнэт цаас гаргагчийн шинээр гаргаж буй үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхтэй холбоотой өөрчлөлтийг эрх бүхий этгээдээс ирүүлсэн хүсэлт, бусад баримтыг үндэслэн бүртгэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. тус байгууллагад иргэн бүрийн үнэт цаасны данс нээгдэж автомажсан компьютерийн сервирт хадгалагдаж байдаг байна.

Comments are closed.

mse frc ttha masd