7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

ХААН БАНКИНД КАСТОДИАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

frcХААН банкинд кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Үнэт цаасны тухай хуульд заасны дагуу өмнө нь Худалдаа хөгжлийн банк, Голомт банк кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваад байсан юм.

Харин ХААН банкны тухайд өнгөрсөн оны 12 дугаар сард тус СЗХ-нд кастодианы үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээ ирүүлжээ. Хорооны зүгээс хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон журамд заасан бусад нөхцлийг хангасан эсэхийг судлаад энэ удаагийн хуралдаанаараа хэлэлцэн дээрх шийдвэрийг гаргасан юм.

Ингэснээр ХААН банк Монгол Улсад гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын худалдаж авсан үнэт цаасыг хадгалах, эрхийг баталгаажуулах, хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх гурав дахь банк нь боллоо.

Comments are closed.

mse frc ttha masd