7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

ЦАГААН ХАДНЫ ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСИЙГ ХААХААР БОЛОВ

tsagaan had Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайтай орших Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах шийдвэр гаргалаа.

Эрдэнэс-Тавантолгойн нүүрсний уурхай гүний гаалийн ачилт эхэлж уурхай дээрээ гаалийн бүрдүүлэлт хийх болж байгаа тул тус уурхайд түшиглэн Гаалийн хяналтын бүс байгуулах тооцоо, судалгааг нарийвчлан хийх үүргийг  асуудал хариуцсан Сайд нарт өгчээ.

Уул уурхайн компаниудын тээвэрлэлт, буулгалт, эргэн ачилтаас үүссэн бэлчээр талхдалт, их хэмжээний тоосжилт, хөрс бохирдолт зэрэг  байгаль орчин, оршин суугчдад маш их сөрөг нөлөөтэй зогсохгүй буулгаж эргэн ачилтанд жилд 40-50 тэрбум төгрөгийн зардал гардаг байсан аж.

Мөн БОНХЯ-аас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээх зардлыг  тооцох ажлыг эхлүүлжээ

 

П.Н

 

.

 

 

Comments are closed.

mse frc ttha masd