7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ЗАРДЛАА ХЭМНЭЖ БАЙНА.

batsuuuКомпанийн үйл ажиллагааны зардал болон удирлагын зардлаа хэмнэх томоохон алхам хийж чадлаа. Үүнд:

-Урьд нь нэг куб метр уулын цулын ажлыг гүйцэтгэхэд 1.1 тонн түлш зарцуулдагаа багасгаад 0.7 тонн түлш  зарцуулдаг болгосон. Энэ тн тутамд 700,000 орчим төгрөг хэмнэн гэсэн үг.

-Өмнө нь гурван хэсэг байранд оффисын зориулалтаар түрээсэлж байсныг цөөлж, одоо ажилчдаа нэг оффист шахаж байрлуулан ажиллуулж байна.

-Урьд нь хоёр гадаадын орлогч захиралтай байсан тэдэнд тус бүрд нь  жилд бараг  хагас тэрбум шахам төгрөгийн цалинг өгдөг байсныг больж цомхотгосон.

Мөн бид нүүрсээ Цагаан хаданд буулгаж дахин ачихгүйгээр уурхай дээрээ гаалийн бүрдүүлэлт хийлгээд шууд хилийн цаана Ганц модны боомтод буулгах гүний гааль байгуулахаар  Чалко компанитай тохиролцоод байна ингэснээр бид тонн нүүрс тутамд 3 ам.долларын зардал хэмнэх юм гэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал  Я.Батсуурь мэдэгдэжээ.

П. Нямдорж

Comments are closed.

mse frc ttha masd