7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” КОМПАНИ БОРЛУУЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЛЭЭ

uurhaoМонгол Улсын нүүрсний экспорт 12 дугаар сарын 18-ны байдлаар 18.3 сая тонн болсоноос  60 гаруй хувийг “Таван Толгой”-ийн нүүрс бүрдүүлснээс “Эрдэнэс Таван Толгой” компани 5.4 сая тонн нүүрс экспортлож  тэргүүлжээ

Ингэж тус компанийн борлуулалт 2013 оныхоос 2.5 дахин өсөхөд борлуулалтынх нь 60 орчим хувийг бүрдүүлсэн Баруун Цанхи голлон нөлөөлсөн байна. Өнгөрсөн онд Зүүн Цанхийн экспорт үнийн асуудал болон гэрээт олборлогчтой үйл ойлголцсоны улмаас түр зогсоход хүрсэн бөгөөд одоогоор тус хэсгийн экспорт сэргээгүй байна.

Харин “Энержи Ресурс” компани 5.2 сая тонн, МАК-Нарийн сухайт компани 3.6 сая тонн экспортлож хоёр, гуравдугаарт бичигдэж байна.

Мөн “Энержи Ресурс” компани баяжуулсан коксжих нүүрсээ тонн тутмыг нь дунджаар 127 мянган төгрөгөөр борлуулж бүтээгдэхүүнээ хамгийн өндөр үнэд хүргэж чадсан байна.

Эх сурвалж: Блоомберг тв

Comments are closed.

mse frc ttha masd