7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ӨНГӨРСӨН САРД НЭГ САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

images (2)“Эрдэнэс Таван Толгой” компани “Чалко”-той байгуулсан гэрээнийхээ үнэд долдугаар сар хүртэл өөрчлөлт оруулахгүй байхаар тогтсон байна. Тус компанийн мэдээлснээр одоогоор Зүүн Цанхиас Хятадын хилийн боомтын агуулахад аваачсан нэг тонн нүүрсийг 57 ам.доллараар үнэлж байгаа аж. Харин Баруун цанхийн нүүрсийг тонн тутмыг нь уурхайн амнаас 34-37 ам.доллараар борлуулжээ. Түүнчлэн эхний дөрвөн сарын байдлаар “Эрдэнэс Таван Толгой” компани нийт хоёр сая гаруй тонн нүүрс борлуулсан байна.

Хэдийгээр нүүрсний борлуулалт дөрөвдүгээр сард буурсан ч өнгөрсөн сард дахин сэргэж, нэг сая орчим тоннд хүрчээ. Тэгвэл 2014 онд 11 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа ажээ.

 

 

 

Эх сурвалж: Блумберг ТВ Монголиа

Comments are closed.

mse frc ttha masd