7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

“ЭРДЭНЭС ТТ” ХК-ИЙН НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ТЭЗҮ БАТЛАГДЛАА

Australian_Coking_Coal_high_fluidityУул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн өчигдөрийн хурлаар Тавантолгойн нүүрсний орд газрыг иж бүрнээр нь ашиглах цогц төлөвлөгөөний нэг хэсэг болох “Эрдэнэс ТТ” ХК-ийн Цанхийн зүүн хэсгийн уурхайг түшиглэн, жилд 20 сая тоннын хүчин чадалтай  Нүүрс баяжуулах үйлдвэр барих зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж баталжээ.

Тус бүртээ 900тн/цаг хүчин чадалтай 4 модультай 2014 оны 4-р улиралд  Нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний  модулийг ашиглалтанд өгснөөр 5.0 сая тонн нүүрс жилд угааж 2017 оноос бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэнэ.

Нүүрсийг нойтон аргаар, хамгийн орчин үеийн техник –технологоор нүүрс баяжуулах тус үйлдвэр нь жилдээ дунджаар 20 сая тонн нүүрс угааж  13.4 сая тонн коксжих нүүрс, 3.8 сая тонн  завсрын бүтээгдэхүүн буюу эрчим хүчний нүүрс үйлдвэрлэж экспортонд гаргах болон дотоодын хэрэгцээнд нийлүүлэх юм.

Ингэж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь компанийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх ба гадаад зах зээлд сайн чанарын өндөр үнэтэй нүүрс нийлүүлэх боломжтой болох юм.

 

П.Н

Comments are closed.

mse frc ttha masd