7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨӨРИЙГӨӨ ЗОХИЦУУЛДАГ БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

MASD, МҮЦАЭХСанхүүгийн зохицуулах хорооны ээлжит 16 дугаар хурлаар Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэхээр шийдвэрлэлээ. 2013 онд батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд  Санхүүгийн зохицуулах хороонд Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо анхлан өөрийгөө зохицуулах байгууллага болох хүсэлтээ ирүүлсэн юм.  Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдлагуудад хандан хорооны гишүүд, үнэт цаасны зах зээлийг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд анхаарч, энэ дагуу хөтөлбөр гарган ажиллахыг зөвлөөд амжилт хүслээ.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь 1995 онд зохицуулалттай этгээд, мэргэжилтнүүдийн тогтвортой ажил, үйлчилгээ, эрх ашиг, нэгдсэн үзэл бодлогыг хамгаалах үндсэн зорилготойгоор байгуулагдсан үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн оролцогчдоос бүрдсэн төрийн бус байгууллага юм.

Ийнхүү манай улсын үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах анхны өөрийгөө зохицуулах байгууллага бий болсон нь үнэт цаасны зах зээлийн түүхийн нэгэн шинэ хуудас боллоо.

Өөрийгөө зохицуулах байгууллага нь зах зээлийн зохицуулалттай этгээдийн мэргэжил, ёс зүйн болон санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх, үйл ажиллагааны эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн зохицуулалтын зарим чиг үүргийг өөрийн гишүүдийн хүрээнд хэрэгжүүлэх зэрэг томхон эрх, үүрэгтэй юм.

Comments are closed.

mse frc ttha masd