7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСИЙГ БУУРУУЛЛАА

sanhuugiin-zohitsuulah-horoo-middleСанхүүгийн зохицуулах хорооны ээлжит 9 дүгээр хурлаар зарим Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг бууруулж шинэчлэн тогтоосон байна.
Үнэт цаасны зах зээлийн нөхцөл байдлыг сайжруулах, идэвхжүүлэх зорилгоор тус зах зээлийн зарим үйлчилгээний хөлсийг түр хугацаагаар чөлөөлжээ. Үүнд:

  • Үнэт цаасны арилжаанаас Хөрөнгийн биржийн авч байсан шимтгэлийн орлогоос Хороо  10%-ийг төвлөрүүлдэг төлбөрийг;
  • “ҮЦТТТХТ” ТӨХХК-ийн төлбөр тооцооны орлогоос 10%-ийг Хороонд төвлөрүүлдэг төлбөрийг;
  • Андеррайтерийн үйлчилгээний жил бүр тогтмол төлж байсан 2 сая төгрөгийн хураамжийг тус тус 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түр хугацаагаар чөлөөлжээ.

Үнэт цаасны зах зээл дэх зохицуулалттай этгээдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж

 

Comments are closed.

mse frc ttha masd