7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Өнгөрсөн 7 хоногт ТОП20 индекс 2,7 хувиар өслөө

2012 оны 04 сарын 30-наас 5 сарын 04-ний хооронд МХБ дээр 5 удаагийн арилжааг явуулж, 44 ХК-ийн 437.1 мянган ширхэг хувьцааг 426.0 сая төгрөгөөр арилжсан байна.
Компанийн бондын хоѐрдогч зах зээлийн арилжаагаар “Жаст Агро” компанийн 3.4 мянган ширхэг “Монгол Мах” бондыг 34.0 сая төгрөгөөр арилжсан байна.
ТОР-20 индекс 20493.96 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 546.85 нэгжээр буюу 2.7 хувиар өссөн байна.
Индексийн сагсад багтах Адуунчулуун /12.2%/, Хөх Ган /6.1%/, Би Ди Сек /5.1%/, АПУ /4.7%/, Монголын цахилгаан холбоо /4.0 %/, Таван толгой /3.8%/, Шивээ Овоо /2.5%/, Ремикон /1.7%/, Баянгол ЗБ /1.2%/, Женко Тур Бюро /1.0%/, Говь /0.9%/, Силикат /0.5%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.
Зах зээлийн нийт үнэлгээ 37.5 тэрбум төгрөгөөр буюу 1.9 хувиар өсч, 1 их наяд 934.6 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Дархан тээвэр /15%/, Адуунчулуун /12.2%/, Чацаргана /11.5%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Хэрэглээ Импекс /20.1%/, Гутал /15.0%/, Монгол нэхмэл /13.8%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 44 үнэт цаас арилжигдсанаас 19 үнэт цаасны ханш өсч, 15 үнэт цаасны ханш буурч, 10 үнэт цаасны ханш тогтмол байлаа
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /241.7 мянган ширхэг/, Хай би ойл /49.2 мянган ширхэг/, Би ди сек /41.2 мянган ширхэг / компанийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр Би ди сек /151.0 сая төгрөг/, АПУ /85.2 сая төгрөг/, Ремикон /43.3 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

Comments are closed.

mse frc ttha masd