7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

“Дархан Хүнс” ХК өрийг хувьцаагаар солих төсөл батлагдав

2013 оны 4 сарын 18 өдөр “Дархан Хүнс” хувьцаат компаний ТУЗ хуралдсан. Хурлаар компаний өрийг хувьцаагаар солих төслийг баталсан ба 2013 оны 11 сарын 6 өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооны 414 тоот тогтоолоор уг төслийг зөвшөөрсөн. Нийт 615’213’981 төгрөгийн өрийг хувьцаанд хөрвүүлэн, 296’145 ширхэг энгийн хувьцааг (тус бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй) хаалттай хүрээнд нэмж гаргахаар болсон. ТУЗ-ийн хурлийн 207 тоот шийдвэр болон СЗХорооны 414 тоот тогтоолыг доор хавсаргасан ба холбогдох хуулийн зүйл заалтыг доор оруулсан болно.

Компаний тухай хууль

25.6.Компанийн өрийг хувьцаагаар солихоор нэмж гаргасан хувьцааг  хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхтэй

38.2.Энэ хуулийн 62.1.3-т заасны дагуу хувьцааг нэмж гаргах шийдвэр гаргах үед нэмж гаргаж байгаа хувьцааны тоо, үнэ, хувьцаа эзэмшигч бүрийн худалдан авч болох хувьцааны тоо, төлбөр хийх хугацаа, журам зэргийг заасан мэдэгдлийг энгийн хувьцаа эзэмшигч бүрд хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэдэг журмаар хүргүүлнэ

54 дүгээр зүйл.Хувьцааг эргүүлэн худалдаж авахыгшаардах эрхийг хэрэгжүүлэх журам

54.1.Энэ хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрх үүсгэсэн шийдвэр гарах тохиолдол бүрд компани нь энэ эрх, түүнийг хэрэгжүүлэх журмын талаар хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журмын дагуу хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй.

54.2.Өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй хувьцаа эзэмшигч нь эргүүлж авах тухай шаардлагыг бичгээр гаргах бөгөөд түүнд эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг болон эргүүлэн худалдаж авахыг шаардаж байгаа хувьцааны тоо, төрлийг  заана.

54.3.Хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 54.2-т заасны дагуу гаргасан шаардлагыг уг шаардах эрхийг үүсгэсэн шийдвэр гарснаас, эсхүл ийм эрх үүссэн тухай компаниас бичгээр мэдэгдэл авснаас хойш ажлын 30 өдрийн дотор  компанид явуулна.

54.4.Хувьцаа эзэмшигч нь түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны 75 буюу түүнээс дээш хувийг худалдан авах, эсхүл хувьчлалын дүнд хувьцааны хяналтын багцыг худалдан авсан тохиолдолд бусад хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардаж болох талаар төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ уг хувьцааг худалдан авсан өдрөөс хойш ажлын 30 өдрийн дотор хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй.

54.5.Хувьцаа эзэмшигч энэ хуулийн 54.4-т заасан мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 30 өдрийн дотор төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/д өөрийн шаардлагаа бичгээр явуулна.

54.6.Компани нь энэ хуулийн 54.5-д заасны дагуу ирүүлсэн хувьцаа эзэмшигчийн шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 30 өдрийн дотор эргүүлэн худалдаж авах эрхийн тухай мэдээлсэн мэдэгдэлд дурдсан зах зээлийн үнээр хувьцааг худалдан авах, эсхүл хувьцаа эзэмшигчийн хувьцааг эргүүлэн худалдаж авахаас татгалзсан үндэслэлээ хувьцаа эзэмшигчид мэдэгдэнэ.

54.7.Компани энэ хуулийн 54.6-д заасны дагуу хувьцаагаа эргүүлэн худалдаж авахаас татгалзсан, эсхүл өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авахаар төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон  зах зээлийн үнийг бодитой бус гэж үзвэл хувьцаа эзэмшигч нь энэ талаарх гомдлоо уг шийдвэр гарснаас хойш гурван сарын дотор шүүхэд гаргаж болно.

 

 

Comments are closed.

mse frc ttha masd