7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДАД ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ДАХИН ХИЙЛГЭНЭ

frcХувьцаат компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос эрх авсан үнэлгээний байгууллагаар гурван жил тутамд үнэлгээ хийлгэх ёстой ч сүүлийн жилүүдэд үнэлгээ огт хийлгээгүй хувьцаат компаниуд ч байгаа юм. Энэ байдлаас болж хувьцаа эзэмшигчид хохирдог тул хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудад хөрөнгийн үнэлгээ дахин хийлгэх шийдвэрийг  Санхүүгийн зохицуулах хорооны хурлаас гаргалаа.

Ялангуяа, хэлбэрээ өөрчлөх хүсэлт гаргасан хувьцаат компанийн хөрөнгийн үнэлгээ бодит бус байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн авах хувь багасч, жижиг хувьцаа эзэмшигчид хохирдог талтай. Иймд гуравдугаар улиралд багтаан хөрөнгийн үнэлгээг Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан үнэлгээний компаниар хийлгэж, жилийн эцсийн тайланд тусгахаар шийдвэрлэв.

Comments are closed.

mse frc ttha masd