7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

“CHALCO” БЭЛЭН МӨНГӨӨР ӨРӨӨ ТӨЛӨХ САНАЛ ТАВЬЖЭЭ

images (2)Тус компани “Chalco”-д төлөх өрийн үлдэгдэл 120 сая ам.долларыг нүүрсний худалдаа болон бэлэн мөнгөөр төлөх хоёр хувилбар яригдаж байна. Хэрэв цаашид нэг тонн нүүрсний үнэ 50 орчим ам.доллар байвал “Эрдэнэс Тавантолгой” компани 2-2.5 сая тонн нүүрс нийлүүлснээр “Chalco”-д төлөх өрийн үлдэгдэл дуусах боломжтой болно.

Гэхдээ БНХАУ-ын зах зээлд II улиралд нүүрсний ханш өмнөх улирлынхаасаа 10 орчим хувиар буурч байгаа нь цаашид “Chalco”-д нийлүүлэх нүүрсний үнийг бууруулах ч тээврийн зардалд нөлөөлөхгүй гэж “Эрдэнэс Тавантолгой” компани үзжээ.

Гашуунсухайт, Ганцмодны боомт чиглэлийн 18 км төмөр замыг ашиглалтад оруулбал нүүрсний тээврийн зардал тонн тутамдаа 5-6 ам.доллараар буурах боломжтой юм. Өөр нэг хувилбар нь өрөө бэлэн мөнгөөр төлөх бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компани зүүн Цанхийн нүүрсийг өөр компаниудад худалдаж, орлогыг нь “Chalco”-д шилжүүлэх саналыг БНХАУ-ын талаас тавьсан талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я. Батсуурь  мэдээлсэн байна.

эх сурвалж: Блумберг ТВ Монголиа

Comments are closed.

mse frc ttha masd