7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

“OЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН 2014 ОНЫ 4–Р УЛИРЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАЙЛАН ГАРЛАА

ot “Оюу толгой” ХХК 2014 оны 4 дүгээр улирлын үйлдвэрлэлийн  тайлангаа  өнөөдөр танилцууллаа.

“Оюу толгой” ХХК 4-р улиралд нийт 50,300 тонн зэс (баяжмал дахь агууламж),  278,000 унци алт (баяжмал дахь агууламж) үйлдвэрлэв. Ингэснээрээ 2014 онд нийт 148,400 тонн зэс (баяжмал дахь агууламж), 589,000 унци алт (баяжмал дахь агууламж) үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөтэй нийцэж байна.

2014 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрт гал гарч үйлдвэрлэлийн хэмжээнд бага хэмжээгээр нөлөөлсөн ч  гэмтлийг 2015 оны 1 дүгээр сарын 2-ны байдлаар бүрэн засварлаж, Баяжуулах үйлдвэр дахин бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлжээ.

 

дэлгэрэнгүйг : Тайлан “Оюу толгой” ХХК

Comments are closed.

mse frc ttha masd