Skip to Main Content

Page

Үйлчилгээ

“Гацуурт Трейд” ХХК нь 2011 оноос эхлэн брокер дилерийн үйл ажиллагаа явуулж эхлээд олон мянган харилцагчидтай болоод байна. Үйл ажиллагаандаа тодорхой хэд хэдэн зорилтот ажлуудыг төлөвлөж ажиллаж байгаа бөгөөд үүний нэг нь дээд зэргийн сэтгэл ханамж бүхий үйлчилгээг үзүүлэх юм. Бид харилцагчиддаа дараах үйлчилгээг санал болгож байна.
Брокерийн үйлчилгээ

  • Данс нээж зөвлөгөө өгөх
  • Үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах
  • Багцын арижлаа, өрийн бичгийн арилжаа
  • Судалгаа, шинжилгээ

Үнэт цаасны зах зээлийн сургалт

  • Танхимын сургалт явуулах
  • Байгууллага, аж ахуй нэгжид сургалт явуулах

Хувьцаат компанийн хурал зохион байгуулах

  • Стандартад нийцсэн ХНХ-ын цогц үйлчилгээ
  • ХНХ-ын материал бүрдүүлж олон нийтэд хүргэх
  • Хувьцаа эзэмшигчдэд таатай нөгцөл бүрдүүлж зөвлөгөө өгөх
  • Хурлын техник тоног төхөөрөмжийн бүрэн шийдэл

Манай чадварлаг мэргэжлийн хамт олон үйлчилгээний соёл, үйлчилгээний ажилтны ёс зүйг эрхэмлэн түргэн шуурхай соёлч боловсон үйлчилгээг эрхэм харилцагч та бүхэндээ санал болгож байна.

Та манай харилцагч болсоноор 100 % сэтгэл ханамжийг мэдрэх болно.

Хувьцааны арилжаа

browsers
Хувьцаа худалдан авах, худалдах: Харилцагч брокер, дилерийн компанид нээлгэсэн дансандаа мөнгө хийж Хөрөнгийн биржийн арилжаанд оролцон хүссэн хувьцаагаа авч бас зарж болно.
Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээ мэдээлэл өгөх: Харилцагчидад хөрөнгийн зах зээлийн өдөр тутамын арилжааны мэдээ болон ТОП20 индекс, хувьцаат компаниудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл судалгааг өгөх
Дансны хуулгийг хүссэн үед нь гаргаж өгөх: Харилцагчидад брокер, дилерийн компанид нээлгэсэн дансны хуулгыг өдөр тутам болон долоо хоног, сараар гаргаж өгнө

Бондын арилжаа

browsers
Засгийн газрын бонд: Гол төлөв төсвийн алдагдлыг нөхөх, үйлдвэр, пүүс, банк зэрэг байгууллагууд нэмэлт хөрөнгийн хэрэгцээгээ хангах зорилгоор тодорхой хугацаатай гаргадаг ба хамгийн эрсдэл багатай үнэт цаас юм.
Компанийн бонд: Компаниудын бонд нь өөрсдийн vйл ажиллагаа, томоохон тeслийг санхvvжvvлэх vvднээс бонд гарган худалддаг бeгeeд байгууллагынхаа vндсэн хeрeнгийг барьцаалан баталгаажуулдаг. Манай компани ЗГ-ийн бонд болон компанийн бондыг хамгийн уян хатан шимтгэлтэйгээр хөрөнгө оруулагч нарт найдвартай зуучилан авч өгнө.

Мэдээлэл судалгаа

colors
Манай компани

 

  1. Хөрөнгийн зах зээлийн өдөр тутмын арилжааны мэдээ
  2. Эдийн засгийн судалгаа
  3. Хөрөнгийн зах зээлийн судалгаа
  4. Хувьцаат компаниудын талаар судалгаа явуулж мэдээллээр үйлчилж байна
 

СУРГАЛТ

Харилцагчагчид мэдээлэл өгөх

  1. Үнэт цаасны зах зээлийн талаарх ойлголт
  2. Үнэт цаасны арилжаанд оролцох заавар, зөвлөгөө